ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2020-05-05

Дэлхийн банкны санаачилгаар Төслийг хэрэгжүүлэх нэгж “Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулахад төслийн оролцоо” цахим хэлэлцүүлгийг 2020 оны 05 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулав. Энэхүү арга хэмжээг Дэлхийн Банкны Төслийн удирдагч хатагтай Каролино Вайра удирдан явуулсан бөгөөд Дэлхийн банкны бүрэлдэхүүн хэсгийн удирдагч нар, Төслийг хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд, Зохицуулах зөвлөхүүд болон ажлын хэсгийн гишүүд оролцов.

Хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг ярилцав. Үүнд:

  • Төслийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл (2020 оны эхний улирлын байдлаар төслийн бүрэлдэхүүн хэсэг бүрийн зарцуулалт, батлагдсан худалдан авалтын төлөвлөгөө, дунд хугацааны тайлан, хүрсэн үр дүн);
  • Сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, урьдчилсан таамаглал, хэрэгжүүлэгч байгууллагуудын санал, хүсэлт;
  • Ковид-19 болон холбогдох хорио цээр, арга хэмжээтэй уялдуулан төслийн ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлага, Засгийн газрын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад төслийн зүгээс үзүүлж болох дэмжлэг, түүний хэрэгцээ;

Одоогийн нөхцөл байдалтай уялдуулан Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын төслийн хэрэгжилтийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар өгсөн чиглэл, бусад шаардлагатай мэдээллийг хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдлага болон Дэлхийн банканд танилцуулав.

Мөн зохицуулагч зөвлөхүүд 2020 оны эхний улирлын байдлаар төслийн хэрэгжилтийн явцыг Дэлхийн банкны бүрэлдэхүүн хэсэг хариуцсан удирдагч нарт танилцуулж шаардлагатай мэдээлэл зөвлөмжийг солилцов.

Дэлхийн банкнаас цар тахлын үед Засгийн газрын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах төслийн зорилгод нийцсэн аливаа санал санаачилгыг дэмжин ажиллах боломжтой болохоо илэрхийлж тодорхой зөвлөмжүүдийг өгөв.

Мөн цаашид шаардлагатай үед энэ цахим хэлэлцүүлгийг зохион байгуулах нь ач холбогдолтой болхийг онцлов.

 

ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НЭГЖ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2020-05-05

Дэлхийн банкны санаачилгаар Төслийг хэрэгжүүлэх нэгж “Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулахад төслийн оролцоо” цахим хэлэлцүүлгийг 2020 оны 05 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулав. Энэхүү арга хэмжээг Дэлхийн Банкны Төслийн удирдагч хатагтай Каролино Вайра удирдан явуулсан бөгөөд Дэлхийн банкны бүрэлдэхүүн хэсгийн удирдагч нар, Төслийг хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд, Зохицуулах зөвлөхүүд болон ажлын хэсгийн гишүүд оролцов.

ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО ТӨСЛИЙН 2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

2020-03-18

Төслийн Удирдах хороо Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн 2020 оны онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр батлав. 

ДЭЛХИЙН БАНКНААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ВИДЕО ХУРАЛД ОРОЛЦОВ

2020-01-16

Дэлхийн банкны санаачилгаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дэлхийн банкны Улаанбаатар дахь оффист зохион байгуулсан видео хуралд Дэлхийн банкны төслийн багийн гишүүд, хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, төслийн нэгжийн ажилтнууд, зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүд оролцов. Уулзалтаар дараах асуудлыг ярилцав. Үүнд:

ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭЧЛЭЛИЙН СТРАТЕГИ, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР САНГИЙН ЯАМ, ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

2019-10-22

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн дунд хугацаанд төсвийн төлөвлөлт, зарцуулалт, хяналтыг үр ашиг, үр дүнтэйгээр удирдан зохион байгуулах зорилгоор  Сангийн сайдын 2018 оны “Төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх тухай” 234 тоот тушаал батлагдан хэрэгжиж байна. Энэ баримт бичиг нь Дэлхийн банк, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн яамнаас хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих төслийн үйл ажиллагаанд чиглэл болон баримтлах нэг тулгуур билээ. 

ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО 2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛОН ХУДАЛДАН АВАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ

2019-10-11

Төслийн Удирдах хороо Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн 2019 оны эхний 9 сарын хэрэгжилтийг дүгнэн Дэлхийн банкны холбогдох зөвлөмжийг тусган  2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2019 оны 10 дугаар сарын 07- ны өдөр шинэчлэн батлав. 

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2019-09-25

Төсөл хэрэгжүүлэх нэгж Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл болон Европын холбооны Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Дэлхийн банкны ажлын хэсгийн уулзалтын бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүдэд зориулсан сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулав.

Бусад мэдээ »