ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭЧЛЭЛИЙН СТРАТЕГИ, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР САНГИЙН ЯАМ, ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

2019.10.22

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн дунд хугацаанд төсвийн төлөвлөлт, зарцуулалт, хяналтыг үр ашиг, үр дүнтэйгээр удирдан зохион байгуулах зорилгоор  Сангийн сайдын 2018 оны “Төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх тухай” 234 тоот тушаал батлагдан хэрэгжиж байна. Энэ баримт бичиг нь Дэлхийн банк, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн яамнаас хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих төслийн үйл ажиллагаанд чиглэл болон баримтлах нэг тулгуур билээ. 

Энэ сарын 21-ны өдөр Сангийн яам, Дэлхийн банкны ажлын хэсгийн хамтарсан “Төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт нээж, хамтран зохион байгуулж буй Дэлхийн банкны ажлын хэсэгт талархал илэрхийлэв. Мөн Дэлхийн банкны ажлын хэсгийн ахлагч, хатагтай Каролина Вайра болон Төслийн удирдагч, хатагтай Д.Бадамчимэг нар төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлийн стратеги, гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлагдсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслүүдийн үйл ажиллагааг уг баримт бичгийн хэрэгжилттэй уялдуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв. 

Энэ арга, хэмжээний үеэр дараахь асуудлуудыг амжилттай хэлэлцлээ. Үүнд:

Төслүүдийн хүрээнд хэрэгжүүлэх ажилд чиглэл болох, хүрэх үр дүнг тодорхойлох ач холбогдол бүхий Төсөв санхүүгийн удирдлагын шинэчлэлийн стратеги, арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх явц, үүнд Сангийн яамны газар, хэлтсүүдийн оролцоо, хамтын ажиллагааг хэрхэн хангах талаар ярилцах;

Төсөв санхүүгийн удирдлагын шинэчлэлийн хүрээнд хийгдэх арга хэмжээнүүдийг тэргүүлэх чиглэл, цаг хугацааны дарааллаар ангилах, тэдгээрийг амжилттай хэрэгжүүлэхэд гарч болох хүндрэл, боломжууд болон үүнд хяналт-шинжилгээ, үнэлгээний гүйцэтгэх үүргийн талаар ярилцах; 

Арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх,  ойлголтын зөрүүг арилгах; 

Уг стратеги, арга хэмжээний төлөвлөгөөнд уялдуулан Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн 2020 оны ажлын төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагааг эхлүүлэх;

Оролцогсдын зүгээс энэ арга хэмжээ нь цаашдын ажлын уялдааг илүү үр дүнтэй зохион байгуулахад дэвшил авчирсан ажил болсныг цохон тэмдэглэв. Хэлэлцүүлэгт амжилттай оролцсон Сангийн яам, Дэлхийн банкны ажилтнуудад талархал илэрхийлье. 

ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »