ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО 2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛОН ХУДАЛДАН АВАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ

2019-10-11

Төслийн Удирдах хороо Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн 2019 оны эхний 9 сарын хэрэгжилтийг дүгнэн Дэлхийн банкны холбогдох зөвлөмжийг тусган  2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2019 оны 10 дугаар сарын 07- ны өдөр шинэчлэн батлав. 

Шинэчилсэн төлөвлөгөөгөөр 2019 онд төслийн хүрээнд нийт 228 арга хэмжээ хэрэгжүүлнэ. Төслийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулснаар 2019 оны ажлын хэрэгжилтийг бүрэн хангуулах, 2020 онд хэрэгжүүлэх ажлыг оновчтой төлөвлөх боломж бүрдлээ. 

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭЧЛЭЛИЙН СТРАТЕГИ, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР САНГИЙН ЯАМ, ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

2019-10-22

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн дунд хугацаанд төсвийн төлөвлөлт, зарцуулалт, хяналтыг үр ашиг, үр дүнтэйгээр удирдан зохион байгуулах зорилгоор  Сангийн сайдын 2018 оны “Төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх тухай” 234 тоот тушаал батлагдан хэрэгжиж байна. Энэ баримт бичиг нь Дэлхийн банк, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн яамнаас хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих төслийн үйл ажиллагаанд чиглэл болон баримтлах нэг тулгуур билээ. 

ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО 2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛОН ХУДАЛДАН АВАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ

2019-10-11

Төслийн Удирдах хороо Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн 2019 оны эхний 9 сарын хэрэгжилтийг дүгнэн Дэлхийн банкны холбогдох зөвлөмжийг тусган  2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2019 оны 10 дугаар сарын 07- ны өдөр шинэчлэн батлав. 

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2019-09-25

Төсөл хэрэгжүүлэх нэгж Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл болон Европын холбооны Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Дэлхийн банкны ажлын хэсгийн уулзалтын бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүдэд зориулсан сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулав.

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2019-08-16

УИХ-ын Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслийн нэг бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан Төслийг хэрэгжүүлэх нэгж Удирдах хорооны гишүүн, энэ бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх байгууллагын удирдлага, ажлын хэсгийн гишүүдэд зориулсан төсөл хэрэгжүүлэх сургалтыг  2019 оны 08 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулав.

ТӨСЛИЙН 2019-2020 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАВ.

2019-08-05

Сангийн сайд Ч. Хүрэлбаатар Төсөв, санхүүгийн сахилга бат, удирдлага, ил тод хариуцлагатай байдлыг бэхжүүлэн сайжруулахад Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих зорилготой  Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх буцалтгүй тусламжийн төслийн хэлэлцээрт 2019 оны 04 дүгээр сарын 30-нд гарын үсэг зурсан.   Тус төслийн Удирдах хорооны хурал Сангийн яаманд 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр болж төслийн 2019-2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлав.

ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2019-05-01

Төсөл хэрэгжүүлэх нэгж төслийн дунд хугацааны хэрэгжилтийг хангах, зохицуулагч зөвлөхүүд болон ажлын хэсгийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор зохицуулагч зөвлөх, ажлын хэсгийн гишүүдэд зориулсан сургалтыг 2019 оны 5 дугаар сарын 1-ны өдөр зохион байгуулав.

Бусад мэдээ »