ТӨСЛИЙН 2019-2020 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАВ.

2019.08.05

Сангийн сайд Ч. Хүрэлбаатар Төсөв, санхүүгийн сахилга бат, удирдлага, ил тод хариуцлагатай байдлыг бэхжүүлэн сайжруулахад Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих зорилготой  Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх буцалтгүй тусламжийн төслийн хэлэлцээрт 2019 оны 04 дүгээр сарын 30-нд гарын үсэг зурсан.   Тус төслийн Удирдах хорооны хурал Сангийн яаманд 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр болж төслийн 2019-2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлав.

Төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд: 

  1. Төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлийн стратеги шинэчлэх, энэ стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд тусална.
  2. Төсвийн хөрөнгө оруулалтын менежментийг сайжруулж нэгдсэн удирдлага, хөтөлбөрт төлөвлөлт, бүртгэл мэдээлэл, эрсдэлийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
  3. Төсөв, санхүүгийн удирдлагын менежментийг хэрэгжүүлэхэд мэдээлэл, технологийн системүүдийг оновчтой бүрэн ашиглах, сайжруулахад  тусална.
  4. Шинээр байгуулагдсан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  5. Төсөв санхүүгийн мэдээлэл ил тод байдал, хүртээмжийг сайжруулж олон нийтийн оролцоог идэвхжүүлэхэд дэмжлэг болно.

Ажлын төлөвлөгөөний төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд Дэлхийн банкны ажлын хэсэгт танилцуулж, өгсөн зөвлөмжийн дагуу сайжруулсан бөгөөд төслөөс гарах үр дүн, дунд болон урт хугацаанд үзүүлэх эерэг нөлөөллийг үндэслэн Төслийн удирдах хороо дэмжин батлав.

Батлагдсан төлөвлөгөөний дагуу 2019-2020 онд нийт 59 ажлыг хийх бөгөөд худалдан авалтыг хэрэгжүүлэхдээ Дэлхийн банкны худалдан авалтын журмыг баримтална. 

Дэлхийн банкны Д.Бадамчимэг /Төслийн удирдагч/ ахлагчтай баг, Европын холбоог төлөөлөн багийн ахлагч ноён Пиер Ивэс, төслийн менежер хатагтай Болор-Эрдэнэ нар Удирдах хорооны хуралд ажиглагчаар оролцож ажлын төлөвлөгөө сайн боловсруулагдсаныг тэмдэглэж бүрэн амжилттай хэрэгжүүлэхийг хүсэв.

Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн баг Европын холбооноос олгож буй Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх буцалтгүй тусламжийн төслийг мөн хэрэгжүүлэх юм. 


ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »