ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА БАТЛАГДСАНТАЙ ХОЛБООТОЙГООР ХОЛБОГДОХ ЖУРАМ, АРГАЧЛАЛЫГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

2022.12.06

Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 2010 онд анх батлагдсанаас хойш тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр баталсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай хөрөнгийн үнэлгээ, зохион байгуулалт, чанарын хяналтын асуудлаар холбогдох журам, аргачлалыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газраас шинэчлэн боловсруулж байна.   

Монгол Улсад аккруэл суурьт Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлэхэд Хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартад нийцүүлэн хөрөнгийг бодит үнэ цэнээр хэмжих, тайлагнах эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай.

Иймд Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөх үйлчилгээний хүрээнд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангахад дараах журам, аргачлал, арга зүйн төслийг боловсруулж байна. Үүнд:

  1. Санхүүгийн тайлагналын зориулалттай үнэлгээний аргачлал, журам;
  2. Үнэлгээний хуулийн этгээдэд хийх чанарын хяналтын аргачлал, журам;
  3. Хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний жишиг хөлс, холбогдох журам;
  4. Хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний аргачлал, журам;
  5. Үнэлгээчний эрх олгох шалгалт зохион байгуулах журам;
  6. Хөрөнгийн үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой журам;
  7. Хөрөнгийн үнэлгээний хүчин зүйлсийн коэффициентыг тодорхойлох арга зүй;
  8. Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагыг чадваржуулахад дэмжлэг үзүүлэх. Үүнд: i) үнэлгээний мэдээллийн сангийн бүтцийг тодорхойлох; ii) хөрөнгийн жишиг үнийн каталогийн загвар боловсруулах; болон iii) мэдээллийн сан болон жишиг үнийн каталог боловсруулах аргачлалын зөвлөмж боловсруулах.

Эдгээр журам, аргачлалын төслийг салбарын холбогдох мэргэжилтэн, судлаачдын дунд хэлэлцүүлж, санал, шүүмж авах үйл ажиллагааг зохион байгуулна.


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »