Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байна

2022-11-22

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн техник туслалцааны хүрээнд ХНХЯ болон Сингапурын хамтын ажиллагааны гэрээг байгуулж, үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэв. 

 

Сингапурын хамтын ажиллагааны байгууллага нь Сингапурын хөгжлийн туршлагыг сонирхсон гадаад орнуудад үр дүнтэй хариу өгөх үүрэг бүхий агентлаг бөгөөд Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн яам болон Гадаад хэргийн яамнаас 2006 онд байгуулсан байгууллага юм.

СХАБ нь ХНХЯ-д тэтгэврийн сангуудын менежментийг сайжруулах, нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээг зохицуулах зорилгоор Монгол Улсад Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог хамтран хөгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг, зөвлөгөө өгч ажиллаж байна. 

ХНХЯ-д үзүүлэх зөвлөх үйлчилгээний эхний үе шатны хүрээнд 2022 оны 8-р сарын 10-наас 17-ны хооронд Сингапурын ХНС зөвлөхүүдийн баг Монгол Улсад дараах зорилтуудын хүрээнд хамтран ажиллав. Үүнд:

  • Сингапурын ХНС-ийн туршлагыг хуваалцах;
  • Сингапурын ХНС тогтолцоо хэрхэн хөгжиж, боловсронгуй болсон, түүнчлэн ХНС-ийн янз бүрийн бодлогууд, тулгарч буй сорилтуудын талаархи асуудлуудыг танилцуулах;
  • Сингапурын ХНС-ний тогтолцооны амжилтын хүчин зүйлсийг танилцуулах;
  • Монголд ийм амжилтанд хүрэхийн тулд ямар урьдчилсан нөхцөл шаардлагатайг тодорхойлох;
  • ХНС маягийн тогтолцоог нэвтрүүлэхээс өмнө Монголын өнөөгийн орчин нөхцөл ямар байгааг болон юу шаардагдахыг тодорхойлох явдал байсан юм. 

Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид нь 2022 оны 8 дугаар сарын 11-нд Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцооны талаарх туршлагыг хуваалцах, танилцуулга, семинарыг холбогдох яамд, байгууллагын ажилтан албан хаагчид, ажил олгогч, үйлдвэрчний эвлэл болон судлаачид нийт 50 гаруй хүнийг оролцуулсан зохион байгууллаа. 

Уулзалт семинарын үеэр Сингапур улсын хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо, байгууллагын удирдлага, санхүүжилт, үйлчилгээний нөхцөл, хэмжээ, тогтолцооны давуу болон сул талыг тайлбарлаж, Монгол улсын нөхцөлтэй жишин, оролцогчдын асуултад хариулан харилцан ярилцаж, мэдээлэл солилцов. 


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД АККРУЭЛ СУУРЬТ УСНББОУС-ЫГ НЭВТРҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОН ДАНСНЫ НЭГДСЭН ЖАГСААЛТЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛААД БАЙНА

2022-11-30

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөх үйлчилгээний хүрээнд Монгол Улсад аккруэл суурьт Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (УСНББОУС)-ыг нэвтрүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө, эдийн засгийн шинэчилсэн ангилал болон дансны нэгдсэн жагсаалтын төслийг боловсруулаад байна. 

Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байна

2022-11-22

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн техник туслалцааны хүрээнд ХНХЯ болон Сингапурын хамтын ажиллагааны гэрээг байгуулж, үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэв. 

СЗХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ ОЛОН УЛСЫН ДААТГАЛЫН ЗОХИЦУУЛАГЧДЫН ХОЛБООНЫ ХУРАЛД ОРОЛЦЛОО

2022-11-16

Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгчид Чили улсын Сантиаго хотноо болсон Олон улсын даатгалын зохицуулагчдын холбооны 29 дэх удаагийн жилийн тайлангийн хуралд оролцлоо.

Өгөгдлийн сангийн үйл ажиллагааг сайжруулж, нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүллээ

2022-11-02

Сангийн яамны Санхүүгийн Мэдээллийн Технологийн хэлтэс нь Засгийн Газрын Санхүүгийн Удирдлагын Мэдээллийн Систем (ЗГСУМС), Төсөвт байгууллагын санхүүгийн тайлангийн E-Report, Аж ахуй нэгжийн тайлангийн E-Balance, Шилэн дансны систем, Төсвийн төлөвлөлтийн систем, Өрийн удирдлагын систем, Төрийн албан хаагчийн цалингийн нэгдсэн систем зэрэг Засгийн газрын чухал шаардлагатай 10 гаруй мэдээллийн системийг хариуцан ажилладаг. Эдгээр системүүдийн аюулгүй байдал, өгөгдлийн сангийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах нь технологи хурдтай хувьсан шинэчлэгдсээр байгаа өнөө үед цаг хугацаа, хүний нөөц, технологийн инновац зэрэг олон хүчин зүйлс шаардсан ажил бөгөөд дан ганц улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Иймд Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл болон Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд Сангийн яамны системүүдийн өгөгдлийн сангийн найдвартай ажиллагааг хангах, сайжруулах, нэгдсэн менежментийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО “ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОЛОН ТАЛТ САНАМЖ БИЧИГ”-Т НЭГДЛЭЭ.

2022-10-26

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Монгол Улсыг төлөөлөн оролцлоо. 

Даатгалын тухай хууль, Даатгалын зуучлалын тухай хууль болон Жолоочийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг

2022-10-18

         Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, Санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо/СЗХ/, Монголын Даатгалын Холбоотой хамтран Даатгалын тухай хууль, Даатгалын зуучлалын тухай хууль болон Жолоочийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ болон ЗГ-ын холбогдох бодлого, төлөвлөлтөд заагдсаны дагуу Даатгалын салбарын эрх зүйн шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хамтарсан ажлын хэсгээс бэлтгэсэн хуулийн төслийг  2022 оны 06 дугаар сард Сангийн яамны цахим хуудсанд байршуулснаар олон нийтийн хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр явуулж мэргэжлийн холбоод, салбарын оролцогчид, хувь хүмүүсээс ирүүлсэн 277 саналыг тухайн хуулиуд болон дагалдах хуулийн төслүүдэд тусган дараагийн шатны хэлэлцүүлгүүдэд бэлтгэн боловсруулсан.

Бусад мэдээ »