СЗХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ ОЛОН УЛСЫН ДААТГАЛЫН ЗОХИЦУУЛАГЧДЫН ХОЛБООНЫ ХУРАЛД ОРОЛЦЛОО

2022.11.16

Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгчид Чили улсын Сантиаго хотноо болсон Олон улсын даатгалын зохицуулагчдын холбооны 29 дэх удаагийн жилийн тайлангийн хуралд оролцлоо.

11 дүгээр сарын 7-ний өдрөөс 11-ний өдрүүдэд “Өөрчлөгдөж буй нөхцөл байдал: хөгжиж буй эдийн засаг болон нийгмийн өөрчлөлтөд даатгалын үзүүлэх нөлөө” сэдвийн дор зохион байгуулагдсан энэ хуралд гишүүн орнуудын зохицуулалтын байгууллагын 300 гаруй төлөөлөл оролцож үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийн зэрэгцээ олон улсын хурал, хэлэлцүүлэг болсон. Хурлын үеэр тэгш хуваарилалт болон хүртээмжтэй байдал, өөрчлөгдөж буй хэрэглэгчийн чиг хандлага, макро эдийн засгийн болон цаг агаарын эрсдэл, даатгалын хөрөнгийн шаардлагад тавигдах стандартуудын талаар тусгайлан хэлэлцэж, санал солилцсон.  Хурлаар улс орнуудын зохицуулагч байгууллагууд даатгалын салбар дахь цахим хэрэглээ, түүний өөрчлөлт, шинэчлэл нь даатгалын салбарт өсөлтийг авчрах гол хөшүүрэг болж байгаа талаар цохон дурдсан.