2022.10.26
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Монгол Улсыг төлөөлөн оролцлоо.
Мароккогийн Вант Улсын Марракеш хотноо энэ сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй хурлаар үйл ажиллагааны жилийн тайланг хэлэлцэхийн зэрэгцээ үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх бодлого, зөвлөмж, зах зээлд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож байна. Ялангуяа технологид суурилсан санхүүгийн үйл ажиллагааны хяналт зохицуулалт, тогтвортой санхүүжилтийн зарчмууд тэр дундаа ногоон санхүүжилтийн болон нүүрс хүчлийн хийг бууруулахад зохицуулагчдын зүгээс бодлогын шийдлүүдийг онцгойлон ярилцсан.