2022-09-06
Төсөв, санхүугийн тогтвортой байдлыг дэмжих төслийн хүрээнд Сангийн яамны мэдээллийн технологи, цахим үйл ажиллагааг дэмжих, сайжруулах зорилгоор Дата төвийн хяналтын платформ нэвтрүүллээ.
Энэ ажлын хүрээнд мэдээллийн системүүдийн хэвийн ажиллагаа, сүлжээ болон сервисүүдийн ачааллыг нэгдсэн байдлаар хянах боломжтой Prometheus платформыг хяналтын мэдээллийг график дүрслэлээр харуулах боломжтой Grafana платформтой интеграц хийж нэвтрүүлсэн. Энэхүү платформын тусламжтайгаар системүүдийн нөөц ашиглалтын мэдээлэл, амжилттай болон амжилтгүй хандалтын үзүүлэлтүүд, сүлжээ, системийн ачаалал зэргийг нэгдсэн хяналтын дэлгэцээс, цаг алдалгүй хянах боломж бүрдэж байна.
Систем дээр тасалдал үүсэхэд тухайн системд юунаас болж тасалдсан үүссэнийг илрүүлэхэд төвөгтэй байдаг ба сервер тус бүрт хандаж асуудлыг тодорхойлоход цаг их зарцуулдаг байсан. Харин Grafana платформын тусламжтайгаар тухайн системийн лог бүртгэл болон бусад үзүүлэлтүүдийг харьцуулж, сүлжээний асуудал, системийн ачаалал болон нөөц ашиглалт зэргийг ялгах боломжтой ба системд асуудал үүсэхэд и-майлээр шууд мэдэгдэл авах зэрэг давуу талуудтай. Мөн серверийн хард дискийн хэмжээ ихсэх, CPU, шуурхай санах ойн хэмжээ ихсэх үед хязгаар тавьж тухайн хязгаарыг давсан тохиолдолд систем админууд тухай бүрт мэдэгдэл авч систем, серверүүд доголдохоос урьдчилсан сэргийлэх боломжтой.
Одоогийн байдлаар дараах серверүүдийг Grafana платформ дээр хянаж байна. Үүнд:
Цаашид нэмэгдэх системүүд:
Жишээ болгож Э-Тайлан цахим систем рүү хандалт хийгдсэн ерөнхий үзүүлэлтийг дараах зурагт харуулсан байна. Энэхүү графикт сүүлийн 24 цагт нийт 13,800 хүсэлт ирсэн, сүүлийн 30 минутад 545 хандалт амжилттай хийгдсэн байна.
Зураг 1. E-Report системийн хяналт: Системийн ассан цаг, CPU -ний тоо хэмжээ, шуурхай санах ойн ашиглалтын хэмжээг харах боломжтой.
Зураг 2. Серверийн төлвийн мэдээлэл: Сервер тус бүрийн CPU ашиглалт, шуурхай санах ойн ашиглалт, дискний унших хурд, сүлжээний ачаалал зэргийг дараах байдлаар харах боломжтой.