ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ БОЛОН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ:

2022.06.15

Хадгаламжийн даатгалын корпораци нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн дагуу төрөөс үүсгэн байгуулсан ашгийн бус хуулийн этгээд бөгөөд үндсэн чиг үүргийн нэг бол даатгагдсан хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох юм. Энэхүү чиг үүргээ биелүүлэхэд шаардлагатай нөхөн төлбөр олгох системийг Дэлхийн банк болон Сангийн Яамны хамтарсан Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн газрын дэмжлэгтэйгээр хөгжүүлхээр болж бэлтгэл ажил эхлээд байна.   Системийг ашигласнаар татан буугдсан банкны хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг хүлээн авах, хүлээн авсан мэдээлэл дээр тооцоолол хийх, нөхөн төлбөр олгох банк системд холбогдож нөхөн төлбөрийг олгох, тайлан мэдээ солилцох болон гомдол бүртгэх боломжтой болно.

Олон улсад нөхөн төлбөр олгох системийг бүтээхдээ тухайн улсын банк, санхүүгийн салбарын тогтолцоо, эдийн засгийн байдал, даатгалын хамрах хүрээнд үндэслэн хөгжүүлэн ашигладаг. Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн газрын дэмжлэгтэйгээр системийг хөгжүүлэх болсон нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд техникийн тодорхойлолт болон ажлыг гүйцэтгэх, давхар хяналтанд хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа нь ач холбогдолтой юм.

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Өнөөгийн байдал
Корпораци нь өөрийн гэсэн нөхөн төлбөр олгох системгүй учраас даатгалын тохиолдол үүсэж татан буугдсан банканд нөхөн төлбөр олгох үед Банкны эрх хүлээн авагчаас мэдээлэл авч тооцооллыг гар аргаар хийж байна. Мэдээллийг баталгаажуулахын тулд ажлын хэсэг хуваан авч гар аргаар хийж байгаа нь алдаа гарах магадлалыг өндөр болгож, дахин тооцоолох, засварлахад их цаг зарцуулдаг. Түүнчлэн нөхөн төлбөр олгох явцад ирсэн гомдол болон олголтын тайланд хяналт тавих боломжгүй байдал.
Даатгалын дараагийн тохиолдлуудад нөхөн төлбөр олголтын тооцоололд алдаа гарч болзошгүй тул алдааг шалгах, дахин тооцоолоход удаан хугацаа шаардагдаж, нөхөн төлбөр олголтыг хуулийн хугацаандаа багтаан эхлүүлж чадахгүй байх эрсдэлтэй.

Системтэй болсноор 
Нөхөн төлбөр олгох системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр Хадгаламжийн даатгалын корпораци Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооноос гаргасан Үндсэн зарчмын нөхөн төлбөр олгох ажиллагаатай холбоотой хэсгүүдэд авсан “материаллаг байдлаар нийцээгүй” хэмээх үнэлгээг сайжруулах боломжтой болно. Түүнчлэн хуульд заасан даатгалын тохиолдол үүссэн үед ажлын 10 өдрийн дотор дараах арга хэмжээнүүдийг авах боломж бүрдэнэ. Үүнд:
Татан буугдсан банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг авах;
Харилцах, хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг цэвэршүүлэх;
Даатгалд хамрагдахгүй харилцах, хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг ялгах;
Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг харилцагч бүрээр тооцоолох;
Даатгалын нөхөн төлбөрийн жагсаалт гаргах;
Даатгалын нөхөн төлбөрийг олгох;
Гомдол хүлээж авах, шийдвэрлэх боломжтой болно.
Хадгаламжийн даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Даатгалын нөхөн төлбөр олгох журам, Даатгалын нөхөн төлбөр олгох банкийг сонгон шалгаруулах журам болон холбогдох бусад журмаар зохицуулагдана. Монголбанк банкийг татан буулгах шийдвэр гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор Үндэсний хороо нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргаж, үйл ажиллагааг эхлүүлнэ. Хадгаламжийн даатгалын корпораци нь банк татан буугдах үед Банкны эрх хүлээн авагчаас авсан мэдээлэлд үндэслэн нөхөн төлбөрийн хэмжээг тооцоож, даатгагдсан хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөрийг нөхөн төлбөр олгох банкаар дамжуулан олгоно. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »