ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШНИЙГ ТОДОРХОЙЛОХ ШИНЭ АРГАЧЛАЛ БАТЛАГДЛАА

2022.05.18

Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ядуу өрхийг тодорхойлох аргачлалыг сайжруулахад техник туслалцааны дэмжлэг үзүүлж ажиллаа. 

Улсын Их Хурлаас 2012 онд шинэчлэн найруулсан Нийгмийн халамжийн тухай  хуульд Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай (ядуу) өрхийн иргэнийг тодорхойлох аргачлалыг Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний статистикийн хороо хамтран батлахаар заасан байдаг. 

Монгол улсад Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны (ӨНЭЗС) 2007/2008 оны мэдээллийг ашиглан Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2009 онд анхны ООТА-ын загварыг боловсруулсан. Дараа нь 2013, 2016 онуудад ӨНЭЗС 2012, ӨНЭЗС 2014 онын мэдээллийг ашиглан тус тус шинэчлэн баталсан. Амьжиргааны түвшнийг  тодорхойлохдоо Өрхийн амьжиргааны түвшний үнэлгээ буюу ООТА-ын судалгаагаар цуглуулсан мэдээллийг ашиглан аргачлалын томьёогоор гаргасан оноонд үндэслэн үнэлдэг. Судалгааны мэдээлэл болон өрхийн оноог өрхийн нэгдсэн мэдээллийн нэгдсэн санд оруулан нэгтгэдэг. Өрхийн нэгдсэн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг ядуу өрхөд олгодог хүнсний талон хөтөлбөрт голчлон ашиглаж байгаагаас гадна ядуу өрхийн гишүүдэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт,  хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд ашиглаж байна.

ООТА-ыг шинэчлэн боловсруулж, батлуулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/225, А/60 тоот хамтарсан тушаалаар “Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох аргачлал”-ыг боловсруулах, батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажилласан.

Дэлхийн банкны ТСТББ төслийн хүрээнд 2021-2022 онд үндэсний болон гадаадын зөвлөх авч, ажлын хэсэгт аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлж ООТА өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгааны үзэл баримтлал, аргачлал, маягт, маягт нөхөх зааврыг эцэслэн боловсруулсан. 

Аргачлалыг Үндэсний статистикийн хорооны Арга зүйн байнгын зөвлөл болон Даргын зөвлөлөөр тус тус хэлэлцүүлж зөвшөөрсний дагуу Үндэсний статистикийн хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/84, А/89 тоот хамтарсан тушаалаар Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох хосолмол орлогыг орлуулан тооцох аргачлал батлагдлаа.

Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох хосолмол ООТА нь өмнөх аргачлалуудтай харьцуулахад мэдээллийн чанар, нягтлал, баталгаажуулалтыг сайжруулах зорилгоор төрийн эх өгөгдөл буюу тухайн өрх иргэний талаарх олон төрлийн захиргааны мэдээллүүдийг давхар авч ашиглаж байгаагаараа давуу талтай юм. Шинэ аргачлалын хувьд загварын статистик гүйцэтгэл буюу үнэн зөв байдал илүү сайн нэмэгдэж ядуу өрхийг тодорхойлох хамруулалтын болон орхигдуулалтын алдаа нь загварын хувьд багассан. Ядуу өрхийг тодорхойлох буюу өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгааг явуулахдаа таблет ашиглах, тусгай программын тусламжтайгаар мэдээллийн алдааг шалгах дэвшилтэт арга ашиглана.  

Судалгааг ядуурлын шугамаас доош зөвхөн зорилтот бүлгийн өрхүүдээс авна. Үүнээс гадна иргэд судалгаанд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд буюу өргөдлийн аргаар судалгааг авах юм. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »