САНГИЙН ЯАМ САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.

2022.05.11

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилтыг тавиад байна.

Энэ хүрээнд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтэс нь төслийн зөвлөхтэй хамтран (i) Санхүүгийн түрээсийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг судлах; (ii) Санхүүгийн түрээсийн хуулийг олон улсын сайн туршлагатай харьцуулан судалгаа хийх; (iii) Санхүүгийн түрээсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бэлтгэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Санхүүгийн түрээсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах үндсэн шинэчлэлийг тусгасан байна. Үүнд:

  1. Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар санхүүгийн түрээсийн харилцааны түрээслэгч, түрээслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх харилцааны хөлслөгч, хөлслүүлэгчтэй ижил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан. Энэ нь гурван талт этгээдийн хооронд үүсэх санхүүгийн түрээсийн харилцааны онцлог шинж чанар, үндсэн зарчимтай зөрчилддөг тул нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Иргэний хуулийн эд хөрөнгө хөлслөх харилцаатай холбоотой зүйл, заалтаас иш татсан хэсгүүдийг хассан. Мөн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өмнө нь тусгаагүй байсан талуудын зарим үндсэн эрх, үүргийг тусган, түрээслүүлэгч, түрээслэгчийн эрх, үүргийг тэнцвэржүүлэхэд анхаарсан байна.
  2. Ихэнх хөгжингүй болон хөгжиж буй орнуудад санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлдэг бол Монгол Улсад санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг ямар нэг тусгай зөвшөөрөлгүйгээр ямар ч этгээд эрхлэх боломжтой байдаг. Ийнхүү санхүүгийн түрээсийн үйлчилгээг хүссэн этгээд үзүүлж болохоор заасан нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Санхүүгийн түрээсийн зах зээл хяналтгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хязгаарлах, салбарын хөгжлийг бүхэлд нь сааруулах хүчин зүйлсийн нэг болж байна. Иймд нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Санхүүгийн зохицуулах хороог санхүүгийн түрээсийн зах зээлд хяналт, шалгалт хийх эрх бүхий байгууллага байхаар тусгасан. Ингэснээр салбарын хөгжил, цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй хангах боломж бүрдэнэ.
  3. Санхүүгийн түрээсийн харилцааны онцлогтой холбоотой зарим зүйл, заалтууд, тухайлбал, түрээсийн зүйлийн нягтлан бодох бүртгэл, түрээсийн зүйлийг буцаан авахтай холбоотой зохицуулалтууд нь хуучирсан эсхүл оролцогч талуудын бодит хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй болсон тул нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эдгээр зохицуулалтуудыг шинэчилж, олон улсад мөрдөгдөж буй стандарт, дүрэм журамтай нийцүүлсэн. 

Санхүүгийн түрээсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар нэмэлт барьцаа хөрөнгө шаарддаггүй, уян хатан санхүүгийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаад буй санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, санхүүгийн түрээсийн тогтвортой хөгжлийг хангах эрх зүйн орчин сайжруулах, зах зээлд оролцож буй мэргэжлийн оролцогч байгууллага, харилцагчдын тоо, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Ингээд намрын чуулганаар энэхүү хуулийг өргөн барихаар зэхэж байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »