САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС”-ИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

2022-04-27

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) нь Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд "Компанийн засаглалын кодекс"-ийг 2022 оны 3 дугаар сард шинэчлэн баталсан. 

Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан СЗХ-ны дүрэмд заасны дагуу СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Хороо нь “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалын зарчмыг нэвтрүүлэх, боловсронгуй болгох”  үндсэн зорилтуудыг ханган биелүүлэх үүрэгтэй. Компанийн засаглалын кодекс (Компанийн засаглалын зарчмууд)-ыг компанийн сайн засаглалын туршлагыг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай олон улсын стандарт гэж үздэг бөгөөд Хороо нь Компанийн засаглалын кодексийг анх 2007 онд баталж, 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулж байсан ч  хэрэгжилт хангалтгүй байсан. Мөн хөрөнгийн зах зээлийг цаашид улам нэмэгдүүлэх, идэвхжүүлэлт хийгдэж байгаатай холбоотойгоор Кодексийг шинэчлэх шаардлага гарсан ба манай орны нөхцөл байдал болон бусад орны сайн жишигт үндэслэн Кодексийг шинэчлэн боловсруулсан. 

Шинэчлэгдсэн кодекст компанийн засаглалын гол субъект болох төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн бүтэц, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, нарийвчлан заасан. Үүгээр нээлттэй хувьцаат компаниас гадна даатгагч, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч банк бус санхүүгийн байгууллага болон хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд үйл ажиллагаандаа мөрдөхийг үүрэг болгосон нь өмнөх кодексийн хамрах хүрээг өргөжүүлжээ. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ЕВРО-АЗИЙН МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ БҮЛГИЙН 36 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО

2022-06-24

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын төрлийн бүс нутгийн байгууллага болох Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 36 дахь удаагийн Чуулга уулзалт Узбекистан Улсын Ташкент хотноо 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ БОЛОН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ:

2022-06-15

Хадгаламжийн даатгалын корпораци нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн дагуу төрөөс үүсгэн байгуулсан ашгийн бус хуулийн этгээд бөгөөд үндсэн чиг үүргийн нэг бол даатгагдсан хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох юм. Энэхүү чиг үүргээ биелүүлэхэд шаардлагатай нөхөн төлбөр олгох системийг Дэлхийн банк болон Сангийн Яамны хамтарсан Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн газрын дэмжлэгтэйгээр хөгжүүлхээр болж бэлтгэл ажил эхлээд байна.   Системийг ашигласнаар татан буугдсан банкны хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг хүлээн авах, хүлээн авсан мэдээлэл дээр тооцоолол хийх, нөхөн төлбөр олгох банк системд холбогдож нөхөн төлбөрийг олгох, тайлан мэдээ солилцох болон гомдол бүртгэх боломжтой болно.

“ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАХ НЬ

2022-06-08

Зураг 1. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хянах хэрэглэгчийн графикчилсан интерфейсийн үндсэн хуудас

“MOF” МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР – МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ БОЛОМЖ

2022-05-25

Европын Холбоо, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам Unread медиа компанитай хамтран "Ирээдүйгээ төсөвлө" аяныг эхлүүлээд буй. Уг аяны хүрээнд бид ЕБС-ийн сурагчдын дунд “Хэрвээ би Сангийн сайд байсан бол…” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан; их, дээд сургуулийн оюутан, судлаачдын дунд “Ирээдүйгээ төсөвлө” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ удаа залуу мэргэжилтнүүдэд зориулан дөрвөн долоо хоногийн хугацаатай менторшип хөтөлбөрийг зарлаж байна. Энэхүү менторшип хөтөлбөрөөр дамжуулан МУ-ын Сангийн яамны үндсэн үйл ажиллагаатай танилцаж, суралцахаас гадна төсөв санхүүгийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох боломжтой.

ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШНИЙГ ТОДОРХОЙЛОХ ШИНЭ АРГАЧЛАЛ БАТЛАГДЛАА

2022-05-18

Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ядуу өрхийг тодорхойлох аргачлалыг сайжруулахад техник туслалцааны дэмжлэг үзүүлж ажиллаа. 

САНГИЙН ЯАМ САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.

2022-05-11

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилтыг тавиад байна.

Бусад мэдээ »