САНХҮҮГИЙН САЛБАР, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ

2022.04.20

Монгол Улсад 1990 онд анх шинээр үүссэн хөрөнгийн зах зээлийн хөгжил сүүлийн жилүүдэд огцом хурдацтай явагдаж буй бөгөөд үүнийг дагаад зөв зохистой хууль, эрх зүйн орчин болон төрийн бодлого, зохицуулалтыг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байхыг шаардаж байна.

Үнэт цаасны зах зээлийн тухай анхны хууль 1994 онд батлагдаж, 2002 оноос удаах шинэчилсэн найруулгыг мөрдөж байсан бол одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг 2013 онд шинэчлэн баталж байсан ба баталснаас нь хойш нийтдээ 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Гэвч хөрөнгийн зах зээлийн практикт олон улсын болоод дотоод орчны хурдацтай өөрчлөлттэй холбоотойгоор зах зээл дээр шинээр хөгжиж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд зохицуулалтын орчин тодорхойгүй байгаа нь  нь хууль тогтоомжид тодорхой өөрчлөлт, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагыг нөхцөлдүүлж байна.  

Дэлхийн банк, Сангийн яам хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 2021 оноос эхлэн санхүүгийн сектор болон хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор дараах зарчмын өөрчлөлтүүд бүхий хуулийн шинэчлэлүүдийн ажлууд хийгдэж байна. Эдгээр ажлуудад:

  • Үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын хүрээг өргөтгөх, биржийн болон биржийн бус зах зээлийн зохицуулалтын ялгааг тодорхой болгох зорилгоор биржийн болон биржийн бус зах зээлийн тодорхойлолтыг ялгаатай тусгаж, холбогдох зохицуулалтыг нэмж тусгана. 
  • Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, зохицуулалтын орчныг уян хатан болгох зорилгоор компанийн бонд болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг биржийн болон биржийн бус зах зээл дээр нээлттэй болон хаалттай хэлбэрээр арилжаалж болох зохицуулалтыг нэмнэ.
  • Хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн урт хугацаат хөрөнгө оруулагчдыг цаашид бий болох орчныг дэмжих зорилгоор хамтын болон хувийн хөрөнгө сангийн зохицуулалтыг ялгаатай тогтоох замаар хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг илүү нээлттэй, чөлөөтэй болгоно.
  • Монголын хөрөнгийн зах зээл дээр дэд бүтцийн олон улсын  төлбөрийн эсрэг нийлүүлэлтийн зарчмыг нэвтрүүлэх, төлбөрийн чадваргүйдлийн эрсдэлийг удирдах зорилгоор зах зээл дээр бий болох клирингийн гишүүн, төлбөрийн баталгааны сан, төлбөр тооцоог эцэслэхтэй холбоотой зохицуулалтуудыг оруулна.
  • Хөрөнгийн зах зээл дээр технологийн дэвшилд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, энэ хүрээнд зохицуулалтын туршилтын орчин үүсгэх эрх зүйн орчныг нээлттэй болгоно.

Дээрх өөрчлөлтүүдтэй холбоотой хэлэлцүүлгийг Хуул, эрх зүйн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн зах зээл болон Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөллүүдтэй хамтран битүүмжилсэн орчинд хийхэд төслийн зүгээс дэмжлэг үзүүлсэн.

Уг өөрчлөлтүүдийг хуульд шинэчлэн оруулснаар хөрөнгийн зах зээл өөрийгөө зохицуулах байгууллагуудын төрлийг нь ялгах, эрх, үүргийн хүрээг сайжруулан тогтоох замаар зах зээл дээрх төрийн зохицуулагч байгууллага болон өөрийгөө зохицуулах байгууллага хооронд үүсэж буй чиг үүргийн давхардал арилж, зах зээлийн үр ашигтай байдал бий болж, хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, компанийн засаглал сайжирч, хувьцаа эзэмшигчдийн эрхийг эдлүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалагдах  зэрэг эрх зүйн давуу талуудтай болно. Шинэчилсэн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »