ДЭЛХИЙН БАНКНЫ ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУД ХАРИУЦСАН МЕНЕЖЕР АЛМА КАНАНИ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

2022-04-05

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн орнууд хариуцсан Менежер Алма Канани 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай уулзаж төслийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Уулзалтын үеэр Төсөл хэрэгжүүлэх нэгж:

  • Төслийн худалдан авалтын үйл ажиллагаа;
  • Төслийн санхүүгийн, сургалтын үйл ажиллагаа;
  • Төслийн үр дүнгийн үзүүлэлтийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Уулзалт Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн орнууд хариуцсан Менежер Алма Кананигийн удирдсан чанарын үнэлгээ, анализ судалгаа хэлэлцүүлгээр үргэлжлэв. Бусад улс орны ижил төстэй туршлагыг харьцуулж, бодит хэрэгжилтийн хүрээнд анализ судалгаа хийж байх нь төслийг хэрэгжүүлэхэд гарч болох хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг гүнзгийрүүлэн судлахад дөхөм болохыг онцлон тэмдэглэв. 

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НЭГЖ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ЕВРО-АЗИЙН МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ БҮЛГИЙН 36 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО

2022-06-24

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын төрлийн бүс нутгийн байгууллага болох Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 36 дахь удаагийн Чуулга уулзалт Узбекистан Улсын Ташкент хотноо 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ БОЛОН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ:

2022-06-15

Хадгаламжийн даатгалын корпораци нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн дагуу төрөөс үүсгэн байгуулсан ашгийн бус хуулийн этгээд бөгөөд үндсэн чиг үүргийн нэг бол даатгагдсан хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох юм. Энэхүү чиг үүргээ биелүүлэхэд шаардлагатай нөхөн төлбөр олгох системийг Дэлхийн банк болон Сангийн Яамны хамтарсан Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн газрын дэмжлэгтэйгээр хөгжүүлхээр болж бэлтгэл ажил эхлээд байна.   Системийг ашигласнаар татан буугдсан банкны хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг хүлээн авах, хүлээн авсан мэдээлэл дээр тооцоолол хийх, нөхөн төлбөр олгох банк системд холбогдож нөхөн төлбөрийг олгох, тайлан мэдээ солилцох болон гомдол бүртгэх боломжтой болно.

“ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАХ НЬ

2022-06-08

Зураг 1. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хянах хэрэглэгчийн графикчилсан интерфейсийн үндсэн хуудас

“MOF” МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР – МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ БОЛОМЖ

2022-05-25

Европын Холбоо, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам Unread медиа компанитай хамтран "Ирээдүйгээ төсөвлө" аяныг эхлүүлээд буй. Уг аяны хүрээнд бид ЕБС-ийн сурагчдын дунд “Хэрвээ би Сангийн сайд байсан бол…” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан; их, дээд сургуулийн оюутан, судлаачдын дунд “Ирээдүйгээ төсөвлө” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ удаа залуу мэргэжилтнүүдэд зориулан дөрвөн долоо хоногийн хугацаатай менторшип хөтөлбөрийг зарлаж байна. Энэхүү менторшип хөтөлбөрөөр дамжуулан МУ-ын Сангийн яамны үндсэн үйл ажиллагаатай танилцаж, суралцахаас гадна төсөв санхүүгийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох боломжтой.

ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШНИЙГ ТОДОРХОЙЛОХ ШИНЭ АРГАЧЛАЛ БАТЛАГДЛАА

2022-05-18

Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ядуу өрхийг тодорхойлох аргачлалыг сайжруулахад техник туслалцааны дэмжлэг үзүүлж ажиллаа. 

САНГИЙН ЯАМ САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.

2022-05-11

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилтыг тавиад байна.

Бусад мэдээ »