“ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛОН ГАЗРЫН ДАРГА НАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-12-21

Төслийн захирлаас өгсөн үүргийн дагуу Сангийн яамны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэгч байгууллагын газрын дарга нарын хамтарсан уулзалтыг Төсөл хэрэгжүүлэх нэгж 2018 оны 12 дугаар сарын 21-ны  өдөр Сангийн яаман дээр амжилттай зохион байгууллаа.

Хамтарсан уулзалтын үеэр төсөл хэрэгжүүлэгч нэгж:

1. Төслөөс гарах үр дүн, үр нөлөөний талаарх ерөнхий мэдээлэл

2. Төслийн үр дүнг үнэлэх үндсэн болон завсрын үзүүлэлтүүд

3. 2019 оны ажлын төлөвлөгөөний явц

4. Дэлхийн банкнаас ажлын төлөвлөгөөнд өгч байгаа зөвлөмжүүдийн танилцуулгыг хийлээ.

Танилцуулгын дараа Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн захирал С.Наранцогт болон Төслийн хэрэгжүүлэгч байгууллагын дарга нарын асуулт болон тодруулгад Төслийг хэрэгжүүлэгч нэгж хариулт өгч, тайлбар хийв.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн захирал С.Наранцогт танилцуулгыг хэрэгжүүлэгч байгууллагуудад ач холбогдолтой, ойлгомжтой сайн болсон байна гэж үнэлээд дараах үүргүүдийг өгөв. Үүнд:

1. Дэлхийн банкны өгсөн зөвлөмж, үр дүнгийн үндсэн болон завсрын үзүүлэлтүүдийг хангах чиглэлийн дагуу ирэх оны ажлын төлөвлөгөөг сайжруулж дахин танилцуулах

2. Төслийн дунд хугацааны  хэрэгжилтийг үнэлэхэд 1 жил үлдсэн тул хэрэгжилтийг эрчимжүүлж завсрын болон үндсэн үзүүлэлтийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажлаа эрчимжүүлэх

3. Хэрэгжүүлэгч байгууллагууд төслийг амжилттай хэрэгжүүлэх тал дээр оновчтой санаачилгатай ажиллах, зарим хэрэгжүүлэгч байгууллагууд нэгдэн томоохон үр дүнтэй арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх



ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ЕВРО-АЗИЙН МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ БҮЛГИЙН 36 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО

2022-06-24

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын төрлийн бүс нутгийн байгууллага болох Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 36 дахь удаагийн Чуулга уулзалт Узбекистан Улсын Ташкент хотноо 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ БОЛОН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ:

2022-06-15

Хадгаламжийн даатгалын корпораци нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн дагуу төрөөс үүсгэн байгуулсан ашгийн бус хуулийн этгээд бөгөөд үндсэн чиг үүргийн нэг бол даатгагдсан хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох юм. Энэхүү чиг үүргээ биелүүлэхэд шаардлагатай нөхөн төлбөр олгох системийг Дэлхийн банк болон Сангийн Яамны хамтарсан Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн газрын дэмжлэгтэйгээр хөгжүүлхээр болж бэлтгэл ажил эхлээд байна.   Системийг ашигласнаар татан буугдсан банкны хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг хүлээн авах, хүлээн авсан мэдээлэл дээр тооцоолол хийх, нөхөн төлбөр олгох банк системд холбогдож нөхөн төлбөрийг олгох, тайлан мэдээ солилцох болон гомдол бүртгэх боломжтой болно.

“ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАХ НЬ

2022-06-08

Зураг 1. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хянах хэрэглэгчийн графикчилсан интерфейсийн үндсэн хуудас

“MOF” МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР – МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ БОЛОМЖ

2022-05-25

Европын Холбоо, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам Unread медиа компанитай хамтран "Ирээдүйгээ төсөвлө" аяныг эхлүүлээд буй. Уг аяны хүрээнд бид ЕБС-ийн сурагчдын дунд “Хэрвээ би Сангийн сайд байсан бол…” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан; их, дээд сургуулийн оюутан, судлаачдын дунд “Ирээдүйгээ төсөвлө” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ удаа залуу мэргэжилтнүүдэд зориулан дөрвөн долоо хоногийн хугацаатай менторшип хөтөлбөрийг зарлаж байна. Энэхүү менторшип хөтөлбөрөөр дамжуулан МУ-ын Сангийн яамны үндсэн үйл ажиллагаатай танилцаж, суралцахаас гадна төсөв санхүүгийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох боломжтой.

ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШНИЙГ ТОДОРХОЙЛОХ ШИНЭ АРГАЧЛАЛ БАТЛАГДЛАА

2022-05-18

Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ядуу өрхийг тодорхойлох аргачлалыг сайжруулахад техник туслалцааны дэмжлэг үзүүлж ажиллаа. 

САНГИЙН ЯАМ САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.

2022-05-11

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилтыг тавиад байна.

Бусад мэдээ »