ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨСЛИЙН УДИРДАГЧ, БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮД, ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦСОН ХАМТАРСАН ВИДЕО ХУРАЛ БОЛОВ

2018-09-14

Дэлхийн Банкны санаачилгаар 2018 оны 09 сарын 13-ны өдөр Дэлхийн банкны Төслийн удирдагч, бүрэлдэхүүн хэсэг хариуцсан мэргэжилтнүүд, Төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл, зохицуулагч зөвлөхүүд, Төслийг хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын хамтарсан видео уулзалт Дэлхийн банкны Улаанбаатар оффист зохион байгуулагдав.


Дэлхийн банкны Вашингтон ДС оффисоос Төслийн удирдагч хадагтай Каролина Вайра, Бүрэлдэхүүн хэсэг С ахлах хадагтай Үллэ Лохмус, Дэлхийн банкны Улсын салбарын ахлах мэргэжилтэн Давидэ Зүчини нар холбогдож дараах асуудлын хүрээнд ярилцлаа.


Үүнд:

Төслийн хэрэгжилтийн талаар Төслийг зохицуулагч Д.Батмөнх товч мэдээлэл өгөв.

Төслийн бүрэлдэхүүн хэсэг бүрийн хэрэгжилтийг зохицуулагч зөвлөхүүд, хэрэгжүүлэгч байгууллагыг төлөөлсөн ажилтнууд танилцуулж шаардлагатай асуудлаар Дэлхийн банкны холбогдох мэргэжилтнүүдээс тодруулга авч, зарим хүсэлт тавив.

Бүрэлдэхүүн хэсэг бүрийн танилцуулгын дараа Дэлхийн банкны ажилтнууд асуулт асууж, тодруулга авч зарим зөвлөмж өгөв. 

Дэлхийн банкны мэргэжилтнүүд энэ оны төлөвлөгөөт ажлыг эрчимжүүлэх, 10 сард Монгол улсад ажиллах Дэлхийн банкны ажлын хэсгийн уулзалтуудын бэлтгэл ажлыг хангахыг хүсэв.

Мөн ирэх оны ажлын төлөвлөгөөний талаар ирж буй ажлын хэсэг танилцах хүсэлтэй байгаа тул төслийг эхний байдлаар бэлэн болгохыг Төслийг хэрэгжүүлэх нэгж, зохицуулагч зөвлөхүүдээс хүсэж зарим зөвлөмж өгөв.

 

Хамтарсан уулзалт ажил хэрэгч, олон талын мэдээлэл солилцсон, ойрын үед хийгдэх ажлуудын талаар чиглэл, зөвлөмж гаргав.


                                                 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ

2021-06-08

Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл” болон “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд татварын хууль тогтоомжийг уялдуулан шинэчлэхэд чиглэгдсэн техникийн туслалцаа, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж байна. 

БАНКНЫ БУС САНХҮҮГИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА

2021-06-02

Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) Дэлхийн Банкны "Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх" төслийн хүрээнд СЗХ-ны зохицуулалтын салбар болох банкны бус санхүүгийн зах зээлүүдийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, СЗХ-ны байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна. 

ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2021-05-28

2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүдэд зориулсан “Төслийн хэрэгжилтийн явц” сургалтыг Төслийг хэрэгжүүлэх нэгж зохион байгуулав. Энэхүү сургалтын зорилго нь төслийн хэрэгжилтийн явцыг бүрэлдэхүүн тус бүрээр нарийвчлан ярилцах, санал зөвлөмж солилцох боломжийг бүрдүүлэх явдал байв. Сургалтын хүрээнд дараах асуудлуудаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд: 

ТӨЛБӨР ТООЦООГ ЦАХИМЖУУЛАХ ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН САН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

2021-05-25

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд төрийн сангийн төлбөр тооцооны үйл ажиллагааг цахимжуулах, хөгжлийн шинэ шатанд гаргах санаачилгуудыг дэмжин ажиллаж байна. 

ТӨСВИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХАД МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛЫГ АШИГЛАЖ БАЙНА

2021-05-19

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН АРГА, ХЭРЭГСЭЛ; СУДАЛГААНЫ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтэс нь төсвийн бодлого боловсруулахад эдийн засгийн математик загварчлалыг илүү бүтээлчээр ашиглах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 

ДЭЛХИЙН БАНКНЫ ХҮСЭЛТЭЭР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СИСТЕМИЙГ САЙЖРУУЛАХ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛОВ

2021-05-13

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн Нийгмийн хамгааллын системийг сайжруулах бүрэлдэхүүн хэсгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Дэлхийн банкны хүсэлтээр цахим уулзалтыг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдав.

Бусад мэдээ »