ДЭЛХИЙН БАНК, ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ, ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХҮҮДИЙН ХАМТАРСАН ВИДЕО ХУРАЛ БОЛОВ

2018-03-16

Дэлхийн Банкны санаачилгаар 2018 оны 3 сарын 16 өдөр Дэлхийн банкны бүрэлдэхүүн хэсэг хариуцсан мэргэжилтнүүд, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд болон Төслийн зохицуулагч зөвлөхүүдийн хамтарсан видео уулзалт Дэлхийн банкны Улаанбаатар оффист зохион байгуулагдав.

 

Дэлхийн банкны Вашингтон ДС оффисоос Төслийн удирдагч хадагтай Каролина Вайра, Бүрэлдэхүүн хэсэг С хариуцан ажиллах хадагтай Үллэ Лохмус, Бээжингийн оффисоос Бүрэлдэхүүн хэсэг В хариуцан ажиллах ноён Режис Канингхам нар холбогдож дараах асуудлын хүрээнд ярилцлаа.

 

Үүнд:

- Төслийн худалдан авалтын төлөвлөгөө

- Бүрэлдэхүүн хэсгүүдийн ажлын төлөвлөлт, тулгарч буй бэрхшээл

- Зөвлөх үйлчилгээний хүрээнд бие даасан зөвлөх болон зөвлөх компанийг сонгон шалгаруулах талаар дэлгэрэнгүй ярилцлага өрнүүллээ.

 

Уулзалтын хүрээнд санхүүжүүлэгч болон хүлээн авагч талууд өмнө байгуулсан ажлын хэсгийн тушаалын дагуу нягт, шуурхай хамтран ажиллах талаар харилцан тохирлоо.

 

 

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ХИЙСНЭЭР ӨРИЙН ДАРАМТЫГ БУУРУУЛЖ, ГАДААД ӨРИЙН ХҮҮГИЙН ЗАРДЛЫГ ХЭМНЭВ

2021-07-06

Монгол улсын Сангийн яам өрийн удирдлага, гадаад хөгжлийн санхүүжилтийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Дэлхийн банктай хамтран ажиллаж, Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАВ

2021-07-02

Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 2-ны хооронд ажиллав. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилттэй танилцаж үнэлгээ өгөх, ирэх онд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэх, дэмжлэг үзүүлэх юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ АШИГЛАХ, ЭДГЭЭР ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛЛАА

2021-06-30

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр хөгжлийн санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж, Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар шинэчлэн батлаад байна. 

МОНГОЛ УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ХИЙСЭН СУДАЛГАА, ЗӨВЛӨМЖИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-06-23

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын болон дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиуд, олон улсын мэргэжлийн байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт судалгаа хийлээ.

“УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШИГ” ЦАХИМ СУРГАЛТ

2021-06-16

Дэлхийн банк, Сангийн яам хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг” цахим сургалтыг 2021 оны 2-р сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад аймаг, нийслэл, агентлаг, УИХ-ын харьяа байгууллагууд болон яамдуудын төсвийн хөрөнгө оруулалт хариуцсан 210 гаруй албан хаагчид оролцсон байна. 

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ

2021-06-08

Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл” болон “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд татварын хууль тогтоомжийг уялдуулан шинэчлэхэд чиглэгдсэн техникийн туслалцаа, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж байна. 

Бусад мэдээ »