ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2021-11-03

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбооны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор төсвийн мэдээллийг иргэдэд ойлгомжтой байдлаар боловсруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улсын Сангийн яам “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ил тод байх зарчмыг нэн тэргүүнд баримтлан ажиллаж байгаа билээ. Монгол Улсын Засгийн газрын зүгээс төсвийн ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлээр идэвхитэй арга хэмжээ авсны үр дүнд Олон Улсын Төсвийн Түншлэл (International Budget Partnership) байгууллагын бэлтгэн гаргадаг төсвийн ил тод байдлын үнэлгээгээр Монгол Улсын төсвийн ил тод байдал жил ирэх тусам сайжирсаар байна.

Дээрх санаачлагыг үргэлжлүүлэн тус яам төсвийн чиглэлээр олон нийтэд хүрэх мэдээллийг өргөжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор ХАГАС ЖИЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, ТӨСВИЙН ТОЙМЫГ боловсруулан хүргэж эхэллээ.  Хагас жилийн тоймоос эдийн засаг, төсвийн эхний хагас жилийн гүйцэтгэл болон түүнд суурилсан жилийн эцсээр хүлээгдэж буй гүйцэтгэлийн мэдээлэл авах бололцоотой юм. 

Түүнчлэн Монгол Улсын төсвийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар дүрслэн харуулсан “Иргэдийн төсөв” эмхэтгэлийг жил бүр бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад "Иргэдийн төсөв-2022 Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөв" эмхэтгэлийг боловсруулан танилцуулж байна. Тус эмхэтгэл нь иргэдэд төсвийн тухай мэдлэгээ дээшлүүлэх, төсөв боловсруулах үйл явц дахь өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад төлсөн татварынхаа төгрөг нэг бүрийг хэрхэн зарцуулж байгаад хяналт тавих боломжийг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой юм. 

Ирэх 2022 онд цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимтэй сэргээх зорилтыг хангахад чиглэсэн “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсвийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх шинэчлэлийн багц стратеги бүхий төсвийн төслийг боловсруулан танилцуулав.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШНИЙГ ТОДОРХОЙЛОХ ШИНЭ АРГАЧЛАЛ БАТЛАГДЛАА

2022-05-18

Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ядуу өрхийг тодорхойлох аргачлалыг сайжруулахад техник туслалцааны дэмжлэг үзүүлж ажиллаа. 

САНГИЙН ЯАМ САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.

2022-05-11

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилтыг тавиад байна.

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ТАНИЛЦУУЛЛАА

2022-05-09

Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд дотоодын зөвлөхийн багийн дэмжлэгтэйгээр боловсруулсан.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС”-ИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

2022-04-27

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) нь Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд "Компанийн засаглалын кодекс"-ийг 2022 оны 3 дугаар сард шинэчлэн баталсан. 

САНХҮҮГИЙН САЛБАР, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ

2022-04-20

Монгол Улсад 1990 онд анх шинээр үүссэн хөрөнгийн зах зээлийн хөгжил сүүлийн жилүүдэд огцом хурдацтай явагдаж буй бөгөөд үүнийг дагаад зөв зохистой хууль, эрх зүйн орчин болон төрийн бодлого, зохицуулалтыг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байхыг шаардаж байна.

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

2022-04-13

Xөгжлийн томоохон төслүүдийг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтад тулгуурлан хэрхэн урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх асуудал чухал бөгөөд үүнд төрийн зүгээс авах арга хэмжээ, бодлого болон хувийн хэвшлийн идэвх санаачлага, урт хугацааны түншлэлийн нэн тэргүүнд тавигдаж байна. 

Бусад мэдээ »