УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМ

2021.10.27

Дэлхийн банк, Сангийн яам хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, санхүүжилтийг ил тод, шуурхай болгох, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцогчдыг хариуцлагатай болгох, төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх “www.publicinvestment.gov.m” веб-д суурилсан, гар утасны “төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага” буюу PIMS апликэйшн бүхий системийг өргөжүүлэн хөгжүүлж 2018 онд хэрэглээнд нэвтрүүлэв.

Уг систем нь батлагдсан журмын хүрээнд төсвийн шинэчлэлийг бүх түвшинд хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахимд шилжүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Тухайлбал төсвийн хөрөнгө оруулалтын цахим системийг иж бүрэн хэрэгжүүлж, төсвийн ил тод, үнэн зөв, хариуцлагатай байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлж байна. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээг нарийн аргачлалын дагуу төлөвлөх боломжийг энэхүү систем бүрдүүлж, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төслүүдийг гэрээ байгуулснаас эхлэн ашиглалтад орох хүртэл бүхий л явцад хэрэгжилтийн мэдээллийг цахим хэлбэрээр цуглуулах, дүн шинжилгээ хийх, хяналт тавих суурь тавигдлаа. 
Цахим системд нэвтрэх, ашиглах хэрэглэгчийн эрхийг Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газарт хандаж авах ба Төсвийн Ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэл, агентлагуудын төсвийн хөрөнгө оруулалтын хариуцсан албан хаагчид нэвтрэх эрхтэй, мөн дурын хэрэглэгч санхүүжилтийн явцын мэдээллийг нэвтрэх шаардлагагүйгээр харах боломжтой байгаа нь ил тод байдлыг нэмэгдүүлж байна. 
Аргачлал болон цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд жил бүр “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийг ашиглах” сэдэвт сургалтыг улс орон даяар зохион байгуулдаг бөгөөд үүнд аймаг, нийслэл, яамд болон бусад байгууллагуудын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, тайлагналт хариуцсан албан хаагчид оролцдог. Энэ нь системийн ашиглалт, хэрэглээг хэвийн горимд шилжүүлэхэд чухал нөлөөтэй юм. 
Төслийн хүрээнд хөгжүүлсэн энэхүү системийн өргөжүүлэх буюу бусад системүүдтэй холбох, санхүүжилтийн хүсэлтийн үе шат дээрх оролцоог сайжруулах, санхүүжилттэй холбоотой бичиг баримтыг цахимжуулах, тоон гарын үсэг зурахтай холбоотой нэмэлт систем холбоx, цахим архивын системтэй холбоx зэрэг бусад ажлуудыг хийхээр Сангийн яам төлөвлөж байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »