САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ МЭРГЭЖИЛТНҮҮД САНХҮҮГИЙН МЭРГЭШҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

2021.10.06

Дэлхийн банк Монгол улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах хамтын ажиллагааны хүрээнд ТСТББ төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд СЗХ-ны байгууллагын чадавхыг сайжруулах техник, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлууд хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр СЗХ-ны даатгалын бодлого, зохицуулалтын газрыг чадавхжуулах зорилгоор СЗХ-ны даатгалын зах зээлийн хөгжлийн болон  зохицуулалтын бодлого боловсруулах ажил эрхэлдэг мэргэжилтнүүдийг олон улсын нэр хүнд бүхий Британийн Даатгалын Итгэмжлэгсэн Институтийн санхүүгийн мэргэжлээр өндөр түвшинд мэргэшүүлж итгэмжлэл, гэрчилгээ олгох сургалтад хамруулж байна. 

Британийн Даатгалын Итгэмжлэгдсэн Институт (CII) нь даатгалын зах зээлд олон нийтийн итгэлийг бэхжүүлэх, даатгалын салбарын мэргэжилтнүүдийг санхүүгийн шинжилгээ, төлөвлөлтөөр мэргэшүүлэх чиглэлээр ажилладаг,  мэргэжилтнүүдэд зах зээлд дээр ажиллах эрх олгодог олон улсад нэр хүндтэй байгууллага юм. Институт зорилтот ажлаа олон төрлийн аргаар хэрэгжүүлдэгийн нэг нь онлайн болон танхимын сургалтууд бөгөөд сургалтад хамрагдаж, шалгалтыг хангалттай оноотой давсан сурагчдад гэрчилгээ олгож, даатгалын салбарт тухайн мэргэжлээр ажиллаж, зөвлөгөө өгөх эрхийг олгодог. 

СЗХ-ны Даатгалын газрын мэргэжилтнүүд даатгалын андеррайтерын үйл ажиллагаа, санхүүгийн ба хөрөнгө оруулалтын төлөвлөлт, банк даатгалын байгууллагын түншлэл сэдвүүдээр ахисан түвшний мэргэшүүлэх сургалтад суралцаж байна. Хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж, даатгалын компаниуд хувьцаагаа олон нийтэд арилжиж нээлттэй хэлбэрт шилжиж буй энэ үед андеррайтер, санхүү хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн итгэмжлэгдсэн мэргэжилтнүүд хөрөнгө оруулалтын тооцоог нягтлах, санхүүгийн хэрэгслийг бүртгэх, арилжаалах эрх олгоход нэн чухал шаардлагатай юм. Нээлттэй болох хүсэлтээ ирүүлсэн даатгагчийн хөрөнгө оруулалт санхүүгийн тооцоололд өөрсдийн мэргэшсэн шинжээчдээр тооцооллыг нягтлуулах, дүгнэлт гаргуулах боломжтой болох юм. Түүнчлэн, даатгалын зах зээлийн шударга өрсөлдөөнт, тогтвортой байдлыг хангах, даатгалын санд төвлөрсөн хөрөнгийг зөв зохистой удирдах үйл ажиллагаанд хяналт, зохицуулалт хийхэд мэргэшсэн мэргэжилтнүүд ихээхэн ач холбогдолтой юм. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »