ДААТГАЛЫН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ НЬ

2021.09.29

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл нь Санхүүгийн салбарын бодлогыг хөгжүүлэх чиглэлээр Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтэст амжилттай хэрэгжиж байна. Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтэст төслөөс үзүүлж буй дэмжлэгийн нэг үндсэн чиглэл нь даатгалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах, даатгалын салбарын бодлогод олон улсын сайн загвар жишээг дотоодын онцлогт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэгддэг. Энэ хүрээнд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран даатгалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах бодлогын хүрээнд Даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Даатгалын зуучлалын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. 

Сүүлийн 5 жилд даатгалын компаниудын хураамжийн нийт орлогын 31.1 хувийг олон улсын давхар даатгалын хураамж эзэлж, түүний  нөхөн төлбөрт дунджаар 17.3 хувь буцаан олгогдсон байна. Энэ нь дотоодын давхар даатгалын компаниудын хүчин чадал болон нөөц хөрөнгө хангалттай түвшинд хүрээгүйтэй холбоотой юм. Иймд дотоодын даатгагчдын үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжих  шаардлагатай байна. 

Түүнчлэн даатгалын үнэлгээ ихтэй даатгалын гэрээг дотоодын даатгагчид дангаар хийх боломжгүй нөхцөлд үнэлгээний дийлэнх хэсгийг гадаад даатгагчаар даатгуулах, давхар даатгагчид шилжүүлэх тохиолдлууд гардаг. Иймд даатгагчдыг хамтарсан даатгал хийх, даатгалын хураамжийн зохистой хувийг дотоодод үлдээх, гадаадын даатгагчид тавих хяналт, бүртгэлийг сайжруулах хэрэгцээ үүсэж байна.

Техник технологийн хөгжил, даатгалын салбарын цахимжилттай холбоотойгоор даатгалын үйл ажиллагаа, үйлчилгээг даатгуулагчид ойртуулах, зардлыг бууруулах боломж нээгдээд байна. Иймд даатгалын гэрээг цахимаар байгуулах боломжийг хууль эрх зүйн хувьд нээх шаардлагатай байна. Мөн даатгалын зах зээлийг илүү ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй болон үйлчилгээний хэм хэмжээтэй болгох  чиглэлээр холбогдох зохицуулалтуудыг хуулийн шинэчлэлдээ тусгахаар зорьж байна.  

Иймд Монгол Улсад даатгалын салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, дотоодын давхар даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлэх,  даатгалын салбарын хяналтын тогтолцоог шинэчлэх, даатгалын салбарын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх зэрэг шинэлэг зохицуулалтуудыг зайлшгүй хийх практик шаардлагатай байна.


~oOo~

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »