“Сервер, сүлжээний тоног төхөөрөмж” нийлүүлэх компани сонгон шалгаруулна
Урилгын дугаар: 23/GO/006
Захиалагч: Сангийн яам
Зарын төрөл: Бараа
Зарласан огноо: 2021-11-19
Дуусах огноо: 2021-12-21 15:00:00  

Зарын урилга

Тендер шалгаруулалтын нэр: “Сервер, сүлжээний тоног төхөөрөмж” нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: SGM/23/GO/006


Европын холбооны Илтгэлцлийн сангийн буцалтгүй тусламжаар санхүүжиж буй Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл эрх бүхий тендерт оролцогчдоос Сервер, сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Нэр төрөл

Тоо ширхэг

1

Физик сервер

4

2

Хадгалах төхөөрөмжийн хатуу диск

12

3

Сүлжээний кабель 1

8

4

Сүлжээний кабель 2

12

5

Програм хангамжийн лиценз (VMware Vsphere Basic level)

1 жилийн засвар үйлчилгээ

8

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн төлбөрийг Төрийн сангийн 100900011754 тоот дансанд шилжүүлэн гүйлгээний баримтыг Төсөл хэрэгжүүлэх нэгжийн оффист ирүүлнэ (Дансны нэр МУ дах Засаглалыг бэхжүүлэх төсөл). Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  •  Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил /2018, 2019, 2020 он/-ийн дундаж борлуулалтын орлогын нийт мөнгөн дүн 900,000,000 төгрөгөөс багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байх.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил. /2018, 2019, 2020 он/.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил /2018, 2019, 2020 он/-ийн хугацаанд дор хаяж гурван удаа төсөвт өртгийн 100 хувиас багагүй өртөгтэй сервер, тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлагатай байх.

Тендерийн хамт 6 сая /зургаан сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2022 он 03 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хүчинтэй байна.

Тендерийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн, 15 цаг 30 минутад нээнэ.

    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

    Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2 байр, 205 тоот, Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж, Худалдан авалтын мэргэжилтэн М.Оюуням, Утас: 70120582

Цахим шуудан: Procurement_sgm@sffs.mn

Холбоо барих

70120582

Хавсралт

СҮҮЛД ЗАРЛАСАН ЗАР
13/CS/010 Татварын ил тод байдал, татварын зорилгоор мэдээлэл солилцох чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллах дотоодын зөвлөх сонгон шалгаруулна

Дуусах огноо: 2021-12-08 15:00:00   Зарласан огноо: 2021-11-24

Захиалагч: Сангийн яам

Төрөл: Зөвлөх үйлчилгээ


23/GO/006 “Сервер, сүлжээний тоног төхөөрөмж” нийлүүлэх компани сонгон шалгаруулна

Дуусах огноо: 2021-12-21 15:00:00   Зарласан огноо: 2021-11-19

Захиалагч: Сангийн яам

Төрөл: Бараа


D1/CS/050 Нийгмийн халамж, хөдөлмөр, нийгмийн даатгалын газар хэлтсүүдэд вэбэд суурилсан дотоод хяналтын систем нэвтрүүлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны смстем хөгжүүлэх мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулна

Дуусах огноо: 2021-11-19 15:00:00   Зарласан огноо: 2021-11-12

Захиалагч: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам

Төрөл: Зөвлөх үйлчилгээ


A31/CS/018 Дотоодын үнэт цаасны хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, ЗГҮЦ-ны бүхий л төлбөр тооцоо гүйцэтгэх бүтцийг тодохойлох дотоодын зөвлөх сонгон шалгаруулна

Дуусах огноо: 2021-10-07 15:00:00   Зарласан огноо: 2021-09-23

Захиалагч: Сангийн яам

Төрөл: Зөвлөх үйлчилгээ


D1/NC/004 Нийгмийн халамжийн шинэчлэл, хөтөлбөрүүдийн талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх контентуудыг Фэйсбүүк, Вэб, Твиттер гэх мэт олон нийтийн сүлжээгээр түгээх мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулна

Дуусах огноо: 2021-10-11 15:00:00   Зарласан огноо: 2021-10-04

Захиалагч: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам

Төрөл: Зөвлөхийн бус үйлчилгээ


D1/NC/003 Нийгмийн халамжийн шинэчлэл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг ТВ-ээр олон нийтэд түгээх мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулна

Дуусах огноо: 2021-10-11 15:00:00   Зарласан огноо: 2021-10-04

Захиалагч: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам

Төрөл: Зөвлөхийн бус үйлчилгээ


Бусад зар »