Харааны бэрхшээлтэй иргэнд үзүүлэх нийгмийн халамжийн талаарх мэдээлийн товихмолыг брайл үсгээр хэвлэх болон дижитал аудио хэлбэрт хөрвүүлэх
Урилгын дугаар: D1/GO/018
Захиалагч: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам
Зарын төрөл: Бараа
Зарласан огноо: 2021-07-29
Дуусах огноо: 2021-08-08 17:00:00  

Зарын урилга

Үнийн санал авах урилга

Д1 дэд бүрэлдэхүүн хэсэг, Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл

Сонирхсон тендерт оролцогчдод:

1. Таныг Хавсралт 1-д жагсаасан Бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

2. Та Хавсралт 1 болон Хавсралт 2-ыг тодорхой бөглөх шаардлагатай ба, Хавсралт 2-ын хүснэгтийн баруун баганад зохих техникийн шаардлагын дагуу тохирох мэдээллийг оруулах ёстой. Үнийн саналыг бараа тус бүрээр үнэлэх ба техникийн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд хамгийн бага үнийн санал ирүүлсэн саналыг шалгаруулна.

3. Үнийн саналаа өгөгдсөн загварын дагуу бэлтгэн дараах хаягаар ирүүлнэ үү:

Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нэгдсэн Үндэстний гудамж, Төсөл хэрэгжүүлэх нэгж, 8/2-р байр, 2-р давхар, 205 тоот өрөө, худалдан авалтын мэргэжилтэн Г.Ариунаа, И-мэйл: procurement@sffs.mn 

4. Санал болгож буй барааныхаа үнийн саналыг тухайн барааны техникийн болон хэрэглэгчийн гарын авлага, танилцуулга, бусад холбогдох зураг мэдээлэл бүхий хэвлэмэл материал (каталог)-ын хамт, компанийнхаа нэр, хаягтай хавсарган ирүүлнэ.

5. Үнийн саналыг хүлээж авах эцсийн хугацаа 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цаг болно. (Улаанбаатарын цаг).

6. Үнийн санал бүхий материалаа цахим хэлбэрээр, шуудан, эсвэл өөрийн биеэр хүргэж болно. Ирүүлсэн саналыг Дэлхийн Банкны 2016 оны 7-р сард батлагдсан Худалдан авах ажиллагааны журмын дагуу үнэлнэ.

7. Та үнийн саналаа дараах зааврын дагуу ирүүлэх ёстой бөгөөд Хавсралт 1 дэх нийлүүлэх нөхцөлд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх ёстой.

a) ҮНЭ: Үнийг зөвхөн Монгол төгрөгөөр ирүүлэх ба, үүнд хүргэлтийн зардал, суурилуулалтын зардал, орон нутгийн бусад татвар хураамжийг Хавсралт 1-д заасны дагуу оруулан тооцсон байна.

b) САНАЛЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА: Таны үнийн санал нь дээр дурдсан 5-р зүйлд заасан санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ёстой.

8. Дэлгэрэнгүй мэдээллийг: Г.Ариунаа, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, Төсөл хэрэгжүүлэх нэгж, Утас: 70120582;

9. Тодруулга: Үнийн санал ирүүлэхтэй холбоотой аливаа тодруулгыг бичгээр ирүүлэх ба эцсийн хугацаанаас хуанлийн 7 хоногийн өмнө дээрх хаягаар ирүүлэх ёстой. Захиалагч нь тодруулга хүссэн аливаа хүсэлтэд дээр дурдсан үнийн санал ирүүлэх эцсийн хугацаанаас өмнө бичгээр хариу өгнө. 

Холбоо барих

70120582

Хавсралт

1. Хавсралт 1, 2

СҮҮЛД ЗАРЛАСАН ЗАР
A31/CS/018 Дотоодын үнэт цаасны хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, ЗГҮЦ-ны бүхий л төлбөр тооцоо гүйцэтгэх бүтцийг тодохойлох дотоодын зөвлөх сонгон шалгаруулна

Дуусах огноо: 2021-10-07 15:00:00   Зарласан огноо: 2021-09-23

Захиалагч: Сангийн яам

Төрөл: Зөвлөх үйлчилгээ


D1/NC/004 Нийгмийн халамжийн шинэчлэл, хөтөлбөрүүдийн талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх контентуудыг Фэйсбүүк, Вэб, Твиттер гэх мэт олон нийтийн сүлжээгээр түгээх мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулна

Дуусах огноо: 2021-10-04 15:00:00   Зарласан огноо: 2021-09-21

Захиалагч: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам

Төрөл: Зөвлөхийн бус үйлчилгээ


D1/NC/003 Нийгмийн халамжийн шинэчлэл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг ТВ-ээр олон нийтэд түгээх мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулна

Дуусах огноо: 2021-10-04 15:00:00   Зарласан огноо: 2021-09-21

Захиалагч: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам

Төрөл: Зөвлөхийн бус үйлчилгээ


C31/CS/001 Монгол Улсын Хадгаламжийн даатгалын корпорацийн нөхөн төлбөрийн системийг боловсруулах дотоодын зөвлөх компани сонгон шалгаруулна

Дуусах огноо: 2021-09-06 15:00:00   Зарласан огноо: 2021-08-23

Захиалагч: Сангийн яам

Төрөл: Зөвлөх үйлчилгээ


C11/CS/038 Санхүүгийн түрээсийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах дотоодын зөвлөх сонгон шалгаруулна

Дуусах огноо: 2021-08-20 15:00:00   Зарласан огноо: 2021-08-06

Захиалагч: Сангийн яам

Төрөл: Зөвлөх үйлчилгээ


11/CS/0010 Орлого, зарлага болон өрийн дүн шинжилгээний excel-д суурилсан загварыг боловсруулах дотоодын зөвлөх сонгон шалгаруулна

Дуусах огноо: 2021-09-15 15:00:00   Зарласан огноо: 2021-09-06

Захиалагч: Сангийн яам

Төрөл: Зөвлөх үйлчилгээ


Бусад зар »