Нийгмийн халамжийн үйлчилгээний брошур хэвлэх - Шинэчилсэн
Урилгын дугаар: D1/GO/011
Захиалагч: Сангийн яам
Зарын төрөл: Бараа
Зарласан огноо: 2020-06-26
Дуусах огноо: 2020-07-03 17:00:00  

Зарын урилга

Үнийн санал авах урилга

Д1 дэд бүрэлдэхүүн хэсэг, Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл


Сонирхсон тендерт оролцогчдод


1. Таныг Хавсралт 1-д жагсаасан Бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.


2. Та Хавсралт 1, Хавсралт 2-т нарийн тодорхой бөглөх шаардлагатай ба, Хавсралт 2-ын хүснэгтийн баруун баганад буй тавигдах шаардлага тус бүрд тохирох мэдээллийг оруулах ёстой. Бараа тус бүрд үнийн саналыг үнэлэх ба техникийн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд хамгийн бага үнийн санал ирүүлсэн саналыг шалгаруулна.

3. Үнийн саналаа зохих форматын дагуу бэлтгэн дараах хаягаар ирүүлнэ үү:
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нэгдсэн Үндэстний гудамж, Төсөл хэрэгжүүлэх нэгж, 8-р байр, 2-р давхар, 214-р өрөө, худалдан авалтын мэргэжилтэн Л. Баярмаа. И-мэйл: procurement@sffs.mn

4. Та үнийн саналаа тухайн барааны техникийн болон хэрэглэгчийн гарын авлага, танилцуулга, бусад холбогдох зураг мэдээлэл бүхий хэвлэмэл материал (каталог)-ын хамт, компанийнхаа нэр, хаягтай хавсарган ирүүлнэ үү.


5. Үнийн саналыг хүлээж авах эцсийн хугацаа 2020 оны 07 дугаар сарын 03
-ны өдрийн 17:00 цаг болно.


6. Үнийн санал бүхий материалаа цахим хэлбэрээр, шуудан, факс, эсвэл өөрийн биеэр хүргэж болно. Ирүүлсэн саналыг Дэлхийн Банкны 2016 оны 7-р сард батлагдсан Худалдан авах ажиллагааны журмын дагуу үнэлнэ.


7. Та үнийн саналаа дараах зааврын дагуу ирүүлэх ёстой бөгөөд Хавсралт 1 дэх нийлүүлэх нөхцөлд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх ёстой.

a)    ҮНЭ: Үнийг зөвхөн Монгол төгрөгөөр ирүүлэх ба, үүнд хүргэлтийн зардал, суурилуулалтын зардал, орон нутгийн бусад татвар хураамжийг Хавсралт 1-д заасны дагуу оруулан тооцсон байна.

b)    САНАЛЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА: Таны үнийн санал нь дээр дурдсан 5-р зүйлд заасан санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ёстой.


8. Дэлгэрэнгүй мэдээллийг: Л.Баярмаа, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, Төсөл хэрэгжүүлэх нэгж, Утас: 70120582;


9. Тодруулга: Үнийн санал ирүүлэхтэй холбоотой аливаа тодруулгыг бичгээр ирүүлэх ба эцсийн хугацаанаас хуанлийн 7 хоногийн өмнө дээрх хаягаар ирүүлэх ёстой. Захиалагч нь тодруулга хүссэн аливаа хүсэлтэд дээр дурдсан үнийн санал ирүүлэх эцсийн хугацаанаас өмнө бичгээр хариу өгнө. 

Холбоо барих

70120582

Хавсралт

1. Хавсралт 1

СҮҮЛД ЗАРЛАСАН ЗАР
C11/CS/026 Хөрөнгө оруулагчид МУ-ын хөрөнгийн зах зээлд оролцоход тулгарч буй дэд бүтцийн болон эрх зүйн орчны хүндрэл бэрхшээлүүдийг тодорхойлох, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох судалгаа, зөвлөмж боловсруулах

Дуусах огноо: 2020-08-28 17:00:00   Зарласан огноо: 2020-08-14

Захиалагч: Сангийн яам

Төрөл: Зөвлөх үйлчилгээ


12/CS/006 Ирээдүйн өв сангийн анхны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах, тус хөтөлбөрийн хэрэгжилт болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх дотоодын зөвлөх сонгон шалгаруулна

Дуусах огноо: 2020-08-25 17:00:00   Зарласан огноо: 2020-08-11

Захиалагч: Сангийн яам

Төрөл: Зөвлөх үйлчилгээ


D1/CS/037 Асрамжийн үйлчилгээг сайжруулах талаар эрх зүйн акт, зөвлөмжтэй холбогдох санал боловсруулах үндэсний зөвлөх сонгон шалгаруулна

Дуусах огноо: 2020-08-21 17:00:00   Зарласан огноо: 2020-08-07

Захиалагч: Сангийн яам

Төрөл: Зөвлөх үйлчилгээ


D2/CS/05 Нийгмийн даатгалын сангийн нөөц, хөрвөх чадварын удирдлагатай холбоотой шинэчлэлийн үндсэн хэрэгцээ шаардлага, хувилбаруудыг тодорхойлох олон улсын зөвлөх сонгон шалгаруулна

Дуусах огноо: 2020-08-14 17:00:00   Зарласан огноо: 2020-07-31

Захиалагч: Сангийн яам

Төрөл: Зөвлөх үйлчилгээ


D2/CS/07 Нийгмийн даатгалын сангийн менежментийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч сайжруулах санал зөвлөмж боловсруулахад дэмжлэг үзүүлэх олон улсын зөвлөх сонгон шалгаруулна

Дуусах огноо: 2020-08-14 17:00:00   Зарласан огноо: 2020-07-31

Захиалагч: Сангийн яам

Төрөл: Зөвлөх үйлчилгээ


E/CS/015 Төслийн худалдан авах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх дотоодын зөвлөх сонгон шалгаруулна

Дуусах огноо: 2020-08-05 17:00:00   Зарласан огноо: 2020-07-22

Захиалагч: Сангийн яам

Төрөл: Зөвлөх үйлчилгээ


Бусад зар »