Г.Мөнхтүвшин, Референт, Үнэт цаасны газар, Санхүүгийн зохицуулах хороо

Үнэт цаасны зах зээлийн хууль эрх зүйн орчныг олон улсын стандартад нийцүүлэх, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, чанартай бүтээгдэхүүнийг нэвтрүүлж, арилжаалдаг байх үр ашигтай дэд бүтцийн системийг  бүрдүүлэх замаар шударга, ил тод, нээлттэй өрсөлдөөн бүхий үр ашигтай зах зээлийг бий болгох нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, үнэт цаасны арилжааны хэмжээ өсөхөд эерэг нөлөө үзүүлдэг билээ. 

2020 оноос 2022 оны 3 дугаар улирал хүртэлх хугацаанд  үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар арилжаалагддаг хамтын сан, анхны арилжааны зориулалттай буюу хөтөлбөрийн бус хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг нийт  51 шинэ бүтээгдэхүүн гарсан байгаа нь хөрөнгийн зах зээлд чанартай, хөрвөх чадвар өндөр бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах эрэлт, хэрэгцээ өндөр байгааг харуулж байна. 

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд зохицуулагч байгууллагын мэргэжилтнүүдийн хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүний зохицуулалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Корпорацын санхүүгийн институт (Corporate finance institute/-ийн цахим сургалтад албан хаагчдыг хамруулж, тогтмол орлоготой үнэт цаас /бонд/, хөрөнгө оруулалтын сан, үүсмэл санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой  хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын сангийн удирдлага, үйл ажиллагаанд баримтлах зарчмын талаар мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжийг олгосон Дэлхийн банк болон төслийн багийнханд талархал илэрхийлье.


Strengthening Fiscal and Financial Stability Project, Room 205 United Nations Street 8/2 4th khoroo Chingeltei district Ulaanbaatar-15160 Mongolia
+976-70120582
training@sffs.mn