Д.Сүглэгмаа, Үндэсний дата төв УТҮГ-ын ерөнхий нягтлан бодогч

Төрийн албаны цалингийн системийн талаарх сэтгэгдэл

Миний бие нь Үндэсний дата төв УТҮГ-ын Ерөнхий нягтлан бодогчоор 8 дахь жилдээ ажиллаж байна. Манай байгууллага нь Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо Орбитын хуучин эцэст байрладаг бөгөөд байршлын хувьд Сангийн яам болон төв захиргааны байгууллагаас 18км-ын зайд алслагдсан байрлалтай.

Санхүүгийн бүх төлбөр тооцооны гүйлгээ Сангийн яамны Төв төрийн сангаар хийгддэг бөгөөд замын түгжрэл мөн алслагдсан байршил зэргээс ихээхэн хүндрэлтэй байдаг. Энэ хүндрэлтэй асуудал маань эхнээсээ шийдэгдэж байгаад үнэхээр баяртай байгаа. Учир нь манай байгууллага нь 2020 оны 01-р сарын 01-ний өдрөөс Төрийн албаны цалингийн нэгдсэн систем (ТАЦНС)-ээр цалин хөлсөө тооцоодж эхэлсэн ба Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, Хувь хүний орлогын албан татварын тайлан, Шууд бус орлогод ноогдуулан суутгасан татварын тайлан мэдээ нь нэг үйлдлээр шууд татвар болон нийгмийн даатгалын цахим тайлангийн системд илгээгддэг болсон нь нягтлан бодогч бид нарын ажлыг маш ихээр хөнгөвчилж байгаа.

ТАЦНС маань 2022 оны 03-р сараас эхлэн цалингийн гүйлгээг цахимаар хийдэг болсон зөвхөн алслагдсан байрлалтай манай байгууллага төдийгүй бүх төсвийн байгууллагын хувьд дэвшилтэт, цаг хугацаа байршлаас үл хамааран ажилчдынхаа цалинг хугацаанд нь тавьж олгоход үнэхээр том алхам болсон.

Мөн 2022 оны 07-р сараас эхлэн Нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлөлтийн төлбөр тооцоог цахим гүйлгээний системд нэвтрүүлж байгаа гэсэн сайхан мэдээ байгаа. Мэдээлэл технологийн эрин үед технологийн дэвшлийг нэвтрүүлж цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлт үүсгэж бидний ажлыг маш ихээр хөнгөвчлөн ажиллаж байгаа ТАЦНС-ийн баг хамт олонд маш ихээр баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.

Strengthening Fiscal and Financial Stability Project, Room 205 United Nations Street 8/2 4th khoroo Chingeltei district Ulaanbaatar-15160 Mongolia
+976-70120582
training@sffs.mn