ЗГСУМС-ИЙН ВЕБ СЕРВИС НЭВТРҮҮЛЖ ТӨРИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМ БОЛГОХ НЬ

2/3/2021

Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн гол зорилтуудын нэг нь “Засгийн газрын санхүү удирдлагын мэдээллийн систем (ЗГСУМС)-ийн төсвийн хяналт тайлагналыг сайжруулах замаар төсвийн иж бүрэн, ил тод байдлыг нэмэгдүүлэх” явдал юм. Сангийн яам нь Канадын Фрийбаланс компанийн хөгжүүлсэн ЗГСУМС системийг 2005 оноос эхлэн улс орон даяар төсвийн гүйцэтгэлийг хангах, төрийн сангийн төлбөр тооцоог гүйцэтгэхэд тасралтгүй хэрэглэж байгаа бөгөөд 2018 онд системийн веб суурьтай шинэчилсэн хувилбарыг үе шаттай нэвтрүүлсэн.

Дээрх зорилтын хүрээнд Сангийн яам ЗГСУМС хөгжүүлэгч Фрийбаланс компанитай нэмэлт гэрээ байгуулж, тус гэрээнд ЗГСУМС-д тодорхой параметр бүхий өгөгдөл (орлогын ваучер, зардлын ваучер, журнал ваучер, амлалт, үүргийн бүртгэл)-ийг бусад систем хооронд мэдээлэл солилцох байдлаар бүртгэн оруулах боломж бүхий цогц веб сервисийн хөгжүүлэлтийг хийлгэхээр тусгасан. 

Сангийн яамны Төрийн сангийн газар, систем хөгжүүлэгч нарын хамтарсан ажлын хэсэг КОВИД-19 цар тахлын улмаас ажлын даалгаврыг 100% алсын зайнаас гүйцэтгэж, дараах үр дүнд хүрлээ.

  • Системийн шинжилгээ хийж ажлын урсгал, дэлгэрэнгүй параметрүүдийг тохируулав;
  • Веб сервисийн шаардлага (System requirement specification) болон Туршилт хийх (User Acceptance Testing) техникийн баримт бичгийг боловсруулсан;
  • Системийн баримт бичгийн дагуу нарийвчилсан болон хэрэглэгчийн туршилтыг зохион байгуулсан.;
  • Төрийн сангийн газрын систем администратор, удирдлагын хэрэглэгч нарыг сургалтад хамруулав;
  • Веб сервис бүхий ЗГСУМС-ийн шинэ хувилбарыг суурилуулах, системийн шинэ өргөтгөлүүдийг хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардлагатай техникийн бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэлээ.

Цогц веб сервис бүхий ЗГСУМС-ийн шинэчилсэн хувилбарыг 2021 оны 2 дугаар сараас ашиглалтад нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төсөв санхүүгийн удирдлагын үндсэн систем болохын хувьд ЗГСУМС-ийн веб сервисийг нэвтрүүлснээр төрийн сангийн гар ажиллагаатай үйл ажиллагааг автоматжуулах, төсөв санхүүгийн удирдлагын бусад системүүдтэй үр ашигтай холбох замаар төрийн сангийн үйл ажиллагаанд цахим шинэчлэлтийг хийх зэрэг чухал үр нөлөөтэй юм. Түүнчлэн:

  • Системийн ажлын урсгалыг автоматжуулах замаар ЗГСУМС-ийн гүйцэтгэл ба үйл ажиллагааг үлэмж сайжрах; 
  • Төрийн албаны цалингийн нэгдсэн систем, Смарт пэймэнт систем, Төсвийн хөрөнгө оруулалтын систем зэрэг бусад системүүдтэй түргэн шуурхай мэдээлэл солилцож, системийн интеграци хийх боломж нэмэгдэх;
  • Системийн бүрэн бүтэн байдлыг хангах, ил тод байдлыг сайжруулах, гар ажиллагаанаас үүдэлтэй алдаа, зөрчлийг бууруулах нөхцөл бүрдэх юм. 

NEWS
МОНГОЛ УЛСЫН МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

9/29/2022

Монгол Улс 2019 онд ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д 6 заалттайгаар орсон боловч 1 жилийн дотор 2020 онд уг жагсаалтаар гарч чадсан билээ. Энэхүү ФАТФ-ын 40 зөвлөмжөөс 37 нь нийцсэн гэж үнэлэгдсэн.

НЭЭЛТТЭЙ ТӨСВИЙН СУДАЛГАА БА МОНГОЛ УЛС

9/28/2022

Хөгжингүй орнууд, олон улсын байгууллагууд төсвийн ил тод байдлын талаарх олон санал, санаачилгуудыг гарган, улс орнуудыг уг санаачилгадаа нэгтгэн, хариуцлагатай, ил тод, хүртээмжтэй засаглалыг бий болгохоор нэгдэн ажиллаж байна. Уг ажлын үр дүнг хэмжихээр 2006 оноос эхлэн төсвийн ил тод байдлыг хэмжих зорилго бүхий олон улсын хараат бус судалгааг "Олон улсын төсвийн түншлэл" байгууллагаас гаргаж байна. 2021 оны Нээлттэй төсвийн судалгаанд оролцсон нийт 120 орны дундаж үнэлгээ нь 100 онооноос 45 байсан бөгөөд 35 улс буюу ойролцоогоор 30 орчим хувь нь"хангалтай" үнэлгээ авчээ. 

Санхүүгийн Зохицуулах Хорооны цахим шилжилтийн хөтөлбөр боловсруулагдаж байна

9/21/2022

Төслийн зөвлөх үйлчилгээний хүрээнд Монгол Улсын Их хурлаас баталсан Алсын хараа урт хугацааны хөгжлийн бодлого, Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол, Төрийн Хур систем ашиглаж төрийн цахим үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам зэргийн хэрэгжилт Санхүүгийн Зохицуулах Хороонд хангасан байдлыг тодорхойлох, үнэлгээ хийх, цахим үйлчилгээг өргөжүүлэх, цахим шилжилтийг түргэтгэх хөтөлбөрийг боловсруулж байна.

ВЭБ-д суурилсан хэрэглэгчийн сэтгэл ханамжийн тогтолцоог хөгжүүлж нийгмийн даатгал, нийгмийн халамж болон хөдөлмөрийн салбарт амжилттай нэвтрүүллээ

9/12/2022

Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд ВЭБ-д суурилсан дотоод хяналт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны системийг нэвтрүүлэх, суурилуулах ажлыг амжилттай зохион байгууллаа. 

ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНГ БОЛОВСРУУЛАХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

9/8/2022

Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл болон Европын холбооны Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслүүдийн хаалтын тайланг боловсруулах нь сэдэвт сургалтыг Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс Зохицуулагч зөвлөхүүд болон хэрэгжүүлэгч байгууллагуудын ажлын хэсгийн гишүүдийг хамруулан 2022 оны 9-р сарын 7-ний өдөр зохион байгуулав. 

Сангийн яамны дата төвд хяналтын платформ нэвтрүүлэв

9/6/2022

Төсөв, санхүугийн тогтвортой байдлыг дэмжих төслийн хүрээнд Сангийн яамны мэдээллийн технологи, цахим үйл ажиллагааг дэмжих, сайжруулах зорилгоор Дата төвийн хяналтын платформ нэвтрүүллээ.

Other news »