МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА

1/6/2021

    Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслөөс 2017-2020 онд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх, стратегийн дутагдлыг арилгах хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, уулзалт албан ёсны арга хэмжээг санхүүжүүлэх  чиглэлээр тогтмол дэмжиж, хамтран ажилласан. 

    Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас 2017 онд Харилцан үнэлгээ хийж, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог дутагдалтай гэж дүгнэсэн бөгөөд Монгол Улс холбогдох арга хэмжээг авч ажилласан боловч 2019 оны 10 дугаар сард ФАТФ-аас Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу “саарал” жагсаалтад оруулсан. 

    Засгийн газар, төрийн байгууллагууд мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлийнхэн эрчимтэй хамтран ажиллаж, ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгавруудыг амжилттай биелүүлсний үр дүнд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ФАТФ-ын чуулга уулзалтаар Монгол Улсыг саарал жагсаалтаас гарсныг албан ёсоор зарласан.

    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулав. Түүнчлэн Монгол Улс гадаад улс орнуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргүүд дээр эрх зүйн харилцан туслалцаагаар хамтран ажиллав. Санхүүгийн мэдээллийн албанаас мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд зориулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх гарын авлага болон тайлан бөглөх заавар, зөвлөмжийг боловсруулсан. Мөн хянан шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, мэргэжлийн холбоодын зайнаас болон газар дээрх хяналт шалгалт хийх нөөц бололцоо, чадавхыг сайжруулав. Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах ажлыг амжилттай зохион байгуулахад төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн. 
    Монгол Улсад АНУ, ОХУ, ИБУИНВУ болон БНХАУ-ын 4 төлөөлөгч биечлэн ирж, цахим байдлаар 10 гаруй олон улсын байгууллагын төлөөлөгчид хяналт шалгалтыг хийсэн. Монгол Улс Ковид-19 цар тахлын хүнд хэцүү цаг үед газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулсан нь олон улсын сайн туршлага болсныг ФАТФ-ын чуулга уулзалт дээр онцлон тэмдэглэсэн.

    Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагуудын жилийн уулзалт, хурал, сургалтад оролцох нь өндөр ач холбогдолтой байдаг. Эдгээр уулзалтууд дээр улс орнууд ажлын тайлангаа хамгаалж, улс орныхоо ашиг сонирхлыг илэрхийлдэг. Мөн уг арга хэмжээний үеэр олон улсын байгууллагууд болон бусад улс орнуудтай хамтын ажиллагааг сайжруулах, сүүлийн үеийн чиг хандлага, өөрчлөлтүүдийн талаарх мэдээлэл авах, өөрсдийн санал бодол, туршлагаа хуваалцах боломжтой байдаг. Энэ хүрээнд Дэлхийн банкны тус төслийн дэмжлэг тусламжаар Монгол Улсын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид ФАТФ-ын чуулга уулзалт, Евроазийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн чуулга уулзалт, Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн болон типологийн уулзалтуудад оролцон Монгол Улсын ажлын тайланг амжилттай хамгаалж, олон улсын байгууллагууд болон бусад улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. 

ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

NEWS
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

4/3/2023

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

3/23/2023

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

3/7/2023

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2/28/2023

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

1/20/2023

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

1/11/2023

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Other news »