ХОРООНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН ЧАДАВХ БЭХЖИЖ БАЙНА

12/7/2020

Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо нь Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны байгууллагын (institutional) чадавхыг бэхжүүлэх чиглэлээр дараах 3-н зорилт дэвшүүлж тодорхой үр дүнд хүрч байна.

Үүнд:

1. Банкны бус санхүүгийн зах зээлийн зохицуулалтын багц хуулийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх.

Нэгдүгээр зорилтын хүрээнд: Төслийн хүрээнд УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоол “Монгол улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийг сайжруулах ажлын хүрээнд банк бус санхүүгийн салбарын зарим хууль эрх зүйн хэрэгжилтэд тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, үнэлснээр тус тогтоолд тусгагдсан салбарын хуулиудыг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлууд амжилттай хэрэгжиж байна. Хуулийн зөвлөхүүд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж Санхүүгийн аливаа төлбөр тооцоог жинхэнэ нэрээр нь гүйцэтгэх тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Эмнэлгийн мэргэжилтний албан журмын хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл; Хадгаламж, зээлийн хоршоодын тухай хууль, Хоршооны тухай хуулийн төсөл; Үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн зохицуулалт, Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль, Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас эрхлэх мөнгөн гуйвуулгын үйлчилгээний зохицуулалт хариуцлагын тухай хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлж зөвлөмж, дүгнэлт гаргасан. Түүнчлэн СЗХ-ны зарим дүрэм, журмыг шинэчлэн боловсруулаад байна. 


2. Банкны бус санхүүгийн салбарын (даатгал, үнэт цаасны зах зээл, бичил санхүүгийн үйл ажиллагаа) одоогийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг үнэлэх.

Хоёрдугаар зорилтын хүрээнд: Хорооны зохицуулалтын зах зээлүүдийг зохицуулдаг Үнэт баасны тухай, Даатгалын тухай, Банк бус санхүүгийн байгууллагуудын тухай, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулиуд, бусад зохицуулалтын дүрэм журмуудыг үнэлж, сайжруулах ажлууд хийгдэж байна. Тухайлбал, “Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоо’-оос боловсруулж танилцуулсан, тусгаар улсын даатгалын зохицуулагч байгууллагууд заавал нэвтрүүлэх шаардлагатай даатгалын 26 зарчмыг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлын хүрээнд “Зарчим 16 - Байгууллагын эрсдэлийн удирдлага ба төлбөрийн чадварын зарчим”-ыг холбогдох дүрэм, журамд тусгах ажлыг олон улсын зөвлөхийн тусламжтай хийлээ. Зөвлөмжийн хүрээнд Хорооны Даатгалын газар ‘Өөрийн эрсдэлийн болон төлбөрийн чадварын үнэлгээ’-г (ORSA) нэвтрүүлэх журмын төсөл боловсруулж байна.

3. Хорооны хянан шалгагч нарын чадавхыг дээшлүүлэх. 

Гуравдугаар зорилтын хүрээнд: Хорооны санхүүгийн хянан шалгагчдын ажилд зориулсан гарын авлага бэлтгэн гаргаж, мэргэшүүлэх сургалтуудад хамруулав. Үүний үр дүнд хянан шалгагч, улсын байцаагч, албан хаагчдын санхүүгийн салбарын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах мэдлэг, ур чадвар дээшилж, хянан шалгагч нарын банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаас, даатгалын андеррайтер, брокер, дилерийн компаниудын санхүүгийн үйл ажиллагаанд шинжилгээ хийх чадвар дээшилж, хяналт шалгалтын үр дүнтэй байдал сайжирсан. Хорооны хяналт шалгалтын ажиллагаанд эрсдэлд суурилсан тогтолцоог нэвтрүүлж, энэ чиглэлээр хянан шалгагчдыг мэргэшүүлэх, ажилдаа удирдлага болгох гарын авлага, бусад заавар, зөвлөмжийг гаргалаа. Үүний үр дүнд мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоонд Хорооны үүрэг дээшилж, Монгол улсад ФАТФ-аас өгөгдсөн Ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Хороонд хамаарах ажлуудыг амжилттай гүйцэтгэж, стратегийн дутагдалтай улсуудын ‘Саарал’ жагсаалтаас гарахад чухал дэмжлэг боллоо.  

NEWS
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

4/3/2023

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

3/23/2023

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

3/7/2023

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2/28/2023

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

1/20/2023

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

1/11/2023

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Other news »