ВЭБ-д суурилсан хэрэглэгчийн сэтгэл ханамжийн тогтолцоог хөгжүүлж нийгмийн даатгал, нийгмийн халамж болон хөдөлмөрийн салбарт амжилттай нэвтрүүллээ

9/12/2022

Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд ВЭБ-д суурилсан дотоод хяналт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны системийг нэвтрүүлэх, суурилуулах ажлыг амжилттай зохион байгууллаа. 

Мөн тус төслийн хүрээнд бүх аймаг, дүүргийн нийгмийн даатгал, хөдөлмөр халамжийн хэлтсүүдийн үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх, захиргааны тайлан, хяналт-шинжилгээ, үнэлгээг сайжруулах зорилгоор тус бүрт 29 ширхэг киоск машинуудыг худалдан авч байршуулав. Ингэснээр иргэд үйлчилгээнд үнэлгээ өгөх тогтолцоо бүрдэж, дотоод хяналтын механизм сайжирч, иргэдэд  үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж сайжирсан юм.

Цахим үндэстэн хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимаар иргэдэд хурдан, шуурхай хүргэж байгаа билээ. Гэвч цахимаар үзүүлэх боломжгүй зарим төрлийн үйлчилгээнүүд байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс энэ асуудлыг урьдчилан харж, үйлчилгээ авч буй иргэдээс сэтгэл ханамжийн үнэлгээ, судалгаа авч асуудлын учир шалтгаан хаана, юундаа байгааг мэдэж сайжруулах ёстой хэмээн энэхүү системийг санаачлан хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүнд нийгмийн хамгааллын салбарт ISO 9001:2015 үйлчилгээний чанарын удирдлагын стандартыг нэвтрүүлэх үндсэн нөхцөл болсон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг үнэлэх дотоод хяналтын систем бий болж, улмаар иргэдэд үзүүлэх халамж, хөдөлмөрийн үйлчилгээний чанар, үйлчилгээний ажилтнуудын ёс зүй сайжирлаа. Мөн Нийгмийн даатгалын хэлтэс болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд энэхүү үнэлгээний системийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах ажилд ихээхэн ач холбогдол өгнө гэж үзэж байна.


NEWS
МОНГОЛ УЛСАД АККРУЭЛ СУУРЬТ УСНББОУС-ЫГ НЭВТРҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОН ДАНСНЫ НЭГДСЭН ЖАГСААЛТЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛААД БАЙНА

11/30/2022

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөх үйлчилгээний хүрээнд Монгол Улсад аккруэл суурьт Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (УСНББОУС)-ыг нэвтрүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө, эдийн засгийн шинэчилсэн ангилал болон дансны нэгдсэн жагсаалтын төслийг боловсруулаад байна. 

Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байна

11/22/2022

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн техник туслалцааны хүрээнд ХНХЯ болон Сингапурын хамтын ажиллагааны гэрээг байгуулж, үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэв. 

СЗХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ ОЛОН УЛСЫН ДААТГАЛЫН ЗОХИЦУУЛАГЧДЫН ХОЛБООНЫ ХУРАЛД ОРОЛЦЛОО

11/16/2022

Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгчид Чили улсын Сантиаго хотноо болсон Олон улсын даатгалын зохицуулагчдын холбооны 29 дэх удаагийн жилийн тайлангийн хуралд оролцлоо.

Өгөгдлийн сангийн үйл ажиллагааг сайжруулж, нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүллээ

11/2/2022

Сангийн яамны Санхүүгийн Мэдээллийн Технологийн хэлтэс нь Засгийн Газрын Санхүүгийн Удирдлагын Мэдээллийн Систем (ЗГСУМС), Төсөвт байгууллагын санхүүгийн тайлангийн E-Report, Аж ахуй нэгжийн тайлангийн E-Balance, Шилэн дансны систем, Төсвийн төлөвлөлтийн систем, Өрийн удирдлагын систем, Төрийн албан хаагчийн цалингийн нэгдсэн систем зэрэг Засгийн газрын чухал шаардлагатай 10 гаруй мэдээллийн системийг хариуцан ажилладаг. Эдгээр системүүдийн аюулгүй байдал, өгөгдлийн сангийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах нь технологи хурдтай хувьсан шинэчлэгдсээр байгаа өнөө үед цаг хугацаа, хүний нөөц, технологийн инновац зэрэг олон хүчин зүйлс шаардсан ажил бөгөөд дан ганц улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Иймд Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл болон Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд Сангийн яамны системүүдийн өгөгдлийн сангийн найдвартай ажиллагааг хангах, сайжруулах, нэгдсэн менежментийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО “ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОЛОН ТАЛТ САНАМЖ БИЧИГ”-Т НЭГДЛЭЭ.

10/26/2022

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Монгол Улсыг төлөөлөн оролцлоо. 

Даатгалын тухай хууль, Даатгалын зуучлалын тухай хууль болон Жолоочийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг

10/18/2022

         Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, Санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо/СЗХ/, Монголын Даатгалын Холбоотой хамтран Даатгалын тухай хууль, Даатгалын зуучлалын тухай хууль болон Жолоочийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ болон ЗГ-ын холбогдох бодлого, төлөвлөлтөд заагдсаны дагуу Даатгалын салбарын эрх зүйн шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хамтарсан ажлын хэсгээс бэлтгэсэн хуулийн төслийг  2022 оны 06 дугаар сард Сангийн яамны цахим хуудсанд байршуулснаар олон нийтийн хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр явуулж мэргэжлийн холбоод, салбарын оролцогчид, хувь хүмүүсээс ирүүлсэн 277 саналыг тухайн хуулиуд болон дагалдах хуулийн төслүүдэд тусган дараагийн шатны хэлэлцүүлгүүдэд бэлтгэн боловсруулсан.

Other news »